Post

Туркийн Үндсэн хуулийн шүүхтэй манай Цэц хамтарч ажиллана

С.Цэнгэл 142 үзсэн9

Манай улсын Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэг, зориулалт бүхий байгууллага болох Үндсэн хуулийн Цэц Бүгд Найрамдах Турк Улсын мөн ийм чиг үүргийн төрийн байгууллага болох Үндсэн хуулийн шүүхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.

1_1000

Энэ ёслол Анкара хотноо Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд саяхан болсон олон улсын бага хурлын үеэр болсон ба Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцсон гэнэ.

Туркийн Үндсэн хуулийн шүүх нь өнөөгийн хэмжээлшгүй эрхт ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы төлөө үйлчилдэг байгууллага хэмээн олон улсын хэвлэлүүдээр бичигддэг. Ерөнхийлөгчийнхөө эсрэг олон нийтийн ямарваа нэг байгууллагаас гаргасан элдэв заргыг асуудалгүй нам дардаг гэх энэ байгууллагатай манай улсын Үндсэн хуулийн Цэц туршлага судлан хамтран ажиллах болсон нь энэ аж.

Сэтгэгдэл үлдээх