Asia/Africa

БНСУ-ын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцож байна

О.Туяа 106 үзсэн0

Ерөнхийлөгч асан Пак Гын Хег авилгалын хэрэгт холбогдсон хэргээр албан тушаалаас нь огцруулсны улмаас хугацаанаасаа нэг жилийн өмнө зохион байгуулагдаж буй БНСУ-ын 19 дэхь удаагийн ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль өнөөдөр тус улсын цагаар өглөөний 06:00 цагт орон даяар албан ёсоор эхэлжээ.

Сонгуулийн санал хураалт оройн 20:00 цагт дуусч саналын хуудсыг тоолж эхлэх юм байна. СЕХ-ны тооцоолсноор ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуулийн ирцээс харахад өнөөдрийн сонгуулийн ирц  80 хувиас илүү гарах магадлалтай гэж үзэж байгаа аж.

Энэ удаагийн ээлжит бус сонгуульд улс төрийн таван намаас 5 нэр дэвшигч, 10 бие даагч нийлсэн 15 хүн өрсөлдөж байгаа юм. Нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан ялагчийн нэр урьдчилсан байдлаар дараа өдрийн үүрийн 02:00 цагийн орчим гарах бөгөөд Өмнөд Солонгос улсын Үндсэн хуулийн дагуу сонгуульд ялалт байгуулсан шинэ ерөнхийлөгч нь сонгуулийн маргааш буюу 5 дугаар сарын 10-ны өдөр шууд ажилдаа орох юм байна.

Сэтгэгдэл үлдээх