5:24

Ерөнхийлөгчийг огцруулах тэмцлийг 5000 гаруй иргэн дэмжжээ

Politik.mn 304 үзсэн10

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах суулт тэмцлийн талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах иргэдийн гарын үсэг цуглуулах, найман жилийн үйл ажиллагаанд нь дүн тавих үйл явц найм дахь өдрөө үргэлжилж өнөөдрийн байдлаар 5,000 гаруй иргэдийн санал, дүнг цуглуулаад байна.

Энэхүү тэмцэлд “Дархан Монгол” нэгдэл, Ард Түмний Онц Түр зөвлөл, “Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”,”Ноён уулаа аваръя” зэрэг хөдөлгөөнийхөн нэгдсэн. Бид ирэх Лхагва гараг буюу 2017 оны тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд суулт хийхээр болсон.

Бидний энэ тэмцэл Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнтэй биш, гадны гар хөл болсон том бүлэглэлийн ул үндэсийг нь таслах тэмцэл юм. Ерөнхийлөгчийг тангаргаа зөрчсөн эсэхийг тогтоох цор ганц байгууллага нь УИХ байтал хариуцлага тооцох чадваргүйгээ нотлон харуулсаар байна. Тэгэхээр нэгэнт УИХ хариуцлага тооцож чадахгүй юм бол сонгосон ард түмэн нь хариуцлага тооцъё.

Ард түмэн бидэнд өнөөдөр хонь шиг чимээгүй өрлүүлж амьсгал хураах уу, чоно шиг хавханд орсон хөлөө тас хазаад босч тэмцэх үү гэдэг хоёр сонголт байна” гэв.

2. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинь манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, батлан хамгаалах, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын  харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээний талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэлэлцээний үеэр улс төр, цэрэг, батлан хамгаалах, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, одоо 40 гаруй сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд нэн тэргүүнд ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Вьетнам Улсын зах зээлд гаргах, аялал жуулчлал, оюутан солилцооны талаар санал солилцсон.

Манай улс БНСВУ-д эхний ээлжинд ямааны гүн хөлдөөсөн 20 тонн мах нийлүүлсэн бөгөөд энэ хэмжээг цаашид 200 тонн хүртэл авах хүсэлтэй байгаагаа вьетнамын тал илэрхийлсэн байна. Харин Монгол Улс тус улсаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авах санал тавьжээ.

2016-2017 оны хичээлийн жилд БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай 60 гаруй, манай Засгийн газрын тэтгэлгээр Вьетнамын 30 гаруй оюутан суралцаж байна. Тэтгэлгийн хэмжээг харилцан нэмэгдүүлэх талаар хоёр тал хэлэлцээний үеэр ярилцжээ.

Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) элсэх болон АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, вьетнамын талын байр суурийг сонсов.Хэлэлцээний дараа хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон оюутан солилцооны нийгмийн халамж, үйлчилгээний асуудлыг тусгажээ.

5_1000

3. МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордны гадна өнөөдөр 300 орчим иргэн эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тэд Н.Энхбаярын ялын хугацаа дуусаагүй байна гэж үзэн 2016 оны Улсын их хурлын сонгуульд оролцуулаагүй. Өнөөдөр мөн адил шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад ялтай байна гэсэн шийдвэрийг гаргаж эхэлсэн учраас энэхүү улс төржсөн үйлдлийг зогсоохын төлөө ийнхүү жагсаал зохион байгуулжээ. Эсэргүүцлийн жагсаалд МАХН-ын гишүүд, жирийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлэхээр цугларсан бөгөөд Бүх ард түмний их хуралдайгаас гаргасан иргэдийн санал, шаардлагыг хүргүүлээд байгаа тухай уг жагсаалыг зохион байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ хэлсэн байна.

39b457e6gvoeh12n30me0rb32k

4. Өнөөдөр Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн ой тохиож байна. Түүхт энэ өдөр анхны пионер эмээ, өвөө нарын хамтаар хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл болон сурагчид “Бүхий олон багачууд” хэмээх хүүхдийн дууг Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний өмнө эгшиглүүлэн дуулж, хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Манай улсад хүүхдийн байгууллага анх 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй аж.

IMG_5710

5. Монголын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд 1000 улаан загалмайч хүүхдүүд оролцсон үйл ажиллагаа болжээ. Энэ үеэр багачуудын болон өсвөрийн улаан загалмайч хүүхдүүд үе тэнгийнхэндээ хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, мөн урлагийн тоглолт зохион байгуулсан байна.

_MG_2991

Сэтгэгдэл үлдээх