America/Europe

Франц улсын Ерөнхийлөгчөөр үе мултарсан эхнэртэй хамгийн залуу Макрон сонгогджээ

Н.Төгсмандал 2,056 үзсэн7

Францын Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Тус улсыг ирэх жилүүдэд удирдах улстөрчөөр Сангийн сайд асан Эммануэль Макрон тодорч байна. Тэрээр нийт сонгогчдын 66.6 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч хэт барууны үзэлтэн “Үндэсний фронт” намын дарга Ле Пен 33.94 хувийн санал авчээ. Эммануэль Макрон нь өдгөө 39 настай бөгөөд тус улсын түүхэнд сонгогдож буй хамгийн залуу төрийн тэргүүн болжээ.

Capture

Э.Макрон “Би шинэ итгэл найдвар байх болно. Францын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Энэ хуудас нь дахин сэргэлтийнх байгаасай хэмээн хүсч байна. Би улс үндэстнийхээ эв нэгдлийг бататган, Европ тивийг хамгаална. Олон хүн боломжгүй гэж байсан ч Франц яллаа” хэмээн хэлжээ. Төвийг сахих үзэлтэй Макроны хувийн амьдарлын намтар нь эмэгтэйчүүд, цагаачид  болон олон улсын эдийн засаг, санхүүгийн салбарынханд таалагдсан нь түүний амжилтын нууц хэмээн хэвлэл мэдээллийнхэн бичиж байна.

170507202937-france-celebrations-exlarge-169

Түүний эхнэр Брижит Тронье Эммануэл Макроны багш байсан бөгөөд нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг байгаад 24 насны зөрүүг үл тоон 2007 онд ирээдүйн Ерөнхийлөгчтэй гэрлэж хуримаа хийсэн аж. Залуухан, ирээдүйтэй, царайлаг улстөрч өөрөөсөө эгч бүсгүйтэй гэрлэж, түүний ач нарыг хамтдаа өсгөж байгаа нь франц эмэгтэйчүүдийн дунд Макроны нэр хүндийг өсгөжээ. Ерөөс түүний хувийн амьдралын энэ онцлогийг улс төрд зориулагдсан амьдрал, хаалттай хөшигний цаадах Макроны хувийн амьдралд залуу бүсгүйчүүд олноороо байдаг тухай хэвлэлүүд онцолж байлаа. Франсуа Олландын Засгийн газарт хоёр жил Сангийн сайдаар ажилласан Макроны хувьд найдвартай ар тал, хамгийн гол менежер нь түүний үе мултарсан эхнэр гэдгийг хүмүүс бүгд мэддэг гэнэ. Сүүлийн арван жил дэх Макроны улс төрийн амжилт Брижит Троньетэй холбоотой болохыг Францын хэвлэлүүд баталдаг ажээ.

Сэтгэгдэл (7)

  1. Levitra Quotazione Farmacia viagra cialis Propecia Seguridad Social

  2. Comprar Kamagra En Andalucia online pharmacy Aromasine Clomid

  3. Priligy Caracteristicas viagra Get Priligy Prescription Online

  4. Viagra Pericoloso viagra online pharmacy Buy Orlistat

  5. Penicillin Keflex Allergy Bracelets viagra Cialis Contrassegno

  6. Cialis Generika Osterreich viagra Discount Secure Zentel Internet C.O.D. Overseas No Doctor

  7. Comprar Levitra Generico generic cialis Viagra Avec Ou Sans Prescription

Сэтгэгдэл үлдээх