Hot Topic + Experts

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэлний өндөр боловсролгүй байх нь тодорхой

Н.Эрдэнэ 2,088 үзсэн2

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчдээ парламентад суудалтай улс төрийн хүчнүүд бүрэн тодорхойлж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр нэр бүхий гурван улстөрчийн нэг тодрох нь ойлгомжтой болж эхлэв. МАН-аас тус намын дарга, эртнээс энэ сонгуулийн томоохон өрсөлдөгч болон цоллогдож ирсэн Миеэгомбын Энхболдын нэр тодорсон бол Ардчилсан намаас “Женко” Х.Баттулга өрсөлдөхөөр болсон. Харин МАХН-аас энэ намын эзэн гэж хэлэхэд болох Н.Энхбаяр өрсөлдөхөөр болоод байгаа ч түүнд сүүлийн хэдэн жил улс төрийн хаалгыг албан ёсоор татан орж ирэхэд нээнтэг болж ирсэн хүчин зүйл одоо ч нөлөөлж мэднэ гэлцэх.

Ямар ч атугай парламентад нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй гурван хүчин нэр дэвшигчдээ тодруулчихлаа. Одоо тэдний хэн нь хэн бэ гэдэг талаар хэвлэлийнхэн онцолж эхэллээ. Гэхдээ энэ гурван улстөрч хэвлэлийнхнээр тодорхойлуулаад, танилцуулагдахааргүй Монголын улс төрд олон жил яваа, сайн муугаараа ихэд танигдсан эрхмүүд. Тиймээс тэдний хөрөнгө чинээ хэр зэрэг хязгааргүй болох, ямар асуудалд хэрхэн орооцолдсон, ямар гавьяа, гай ланчиг дагуулж явааг хүмүүс дор бүрнээ л шүүн тунгаах учир аль нэг байдлаар тодорхойлоход бэрх.

Ганцхан зүйл яригдах боломжтой нь боловсролын асуудал юм. МАХН-ын нэр дэвшигчийг санал хуваах байдлаар сонгуульд оролцуулах, эс оролцуулах хувилбарууд улс төрийн хүрээнд ид яригдаж байгаагаас шалтгаалан эргэлзээтэй (Н.Энхбаярын хувьд орос, англи хэлний хувьд асуудалгүй) хэмээн үзээд нөгөө хоёр кандидатаас Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодорно гэж үзье.

Ингэвэл лавтайяа Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр гадаад хэлний мэдлэггүй, намтар дээрээ аль нэг хэлийг мэддэгээ бичиж магадгүй ч бодит байдал дээр маруухан хэлний мэдлэгтэй хүн тодрох нь гарцаагүй аж. МАН-ын дарга М.Энхболд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн гэж үзвэл хэлний боловсрол байж болох ч маруухан гэдэг нь тодорхой, Х.Баттулгын хувьд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураачаар төгссөн гэхээр бүр ч магадлал багатай.

Ядаж л хойд хөршийнхөө төрийн тэргүүнтэй эх хэлээр нь, олон улсын удирдагчидтай англи хэлээр шууд ойлголцож, орчуулагчгүй хувийн харилцаа үүсгэх чадваргүй Ерөнхийлөгчтэй ирэх дөрвөн жилийг бид өнгөрүүлэх нь ээ.

Сэтгэгдэл (2)

  1. I just want to tell you that I’m all new to weblog and actually enjoyed this web blog. More than likely I’m planning to bookmark your blog . You amazingly have fabulous stories. Regards for sharing your blog.

Сэтгэгдэл үлдээх