5:24

Сүхбаатарчуудад жагсах зөвшөөрөл олдсонгүй

Politik.mn 308 үзсэн1

 

1. Сүхбаатар аймгийн Ардчилсан намын 100 гаруй гишүүн нийслэл хотод ирж өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулах хүсэлтээ хотын захиргаанд гаргасан ч  зөвшөөрөл олгоогүй байна. Тиймээс Хөрөнгийн биржийн өмнөх зогсоолд 20 гаруй приус машинтай иргэд  “М.Энхболд оо, Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” гэсэн уриа лоозон барин тэмцэж байна.

Орон нутгийн сонгуулийн дүнгээр Сүхбаатар аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан ч МАН хууль бусаар засгийн эрхийг нь гартаа авчихаад байгаа аж. Тодруулбал, тус аймгийн ИТХ нь 33 суудалтайгаас одоогоор Ардын нам 16, Ардчилсан нам 16 суудалтай байгаа. 33 дахь суудалд суух ёстой, АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан П.Мөнхжаргалын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжийг бүрдүүлэхгүй байгаа юм. Өрсөлдөгчийн зүгээс П.Мөнхжаргалын талаар гомдол гаргасан ч аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт хандаад байгаа юм.

Сүхбаатарчуудын энэхүү тэмцлийг дэмжиж УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ирж уулзсан байна. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж ойлголцолд хүрлээ гэсэн ч өнөөдрийг хүртэл Ардчилсан намын талд асуудал шийдэгдэхгүй байгаа аж.

2. МАХН-ын бага чуулган хаалттайгаар хуралдаж намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргажээ.

Шүүхээс Н.Энхбаярыг ялгүйд тооцоогүй ч намаас нь түүнийг сонгуульд нэр дэвшүүлж байгаатай холбогдуулан гишүүд дэмжигчдийн хамт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сонгуулийн Ерөнхий Хороонд албан шаардлага хүргүүлж,  өнөөдөр Ялалтын талбайд  жагсаал зохион байгууллаа.

Capture

3. Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд элэгний өвчлөлийг бууруулах, иргэдээ эрүүл энх, элэг бүтэн байлгахын төлөө хэд хэдэн ажил хийж байгаа бөгөөд С вирусийн эсрэг үйлчилгээтэй Харвони болон бусад төрлийн 5 эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тус бүрт 210 мянган төгрөгөөр хямдруулсан.  Мөн элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд, даатгалд хамрагдсан 40-65 насны бүх хүмүүс буюу 500 мянган хүнийг хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас  1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 2017 онд багтааж даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хэрэгжүүлэх ба үүнд 40-65 насны бүх даатгуулагчид 5 жил тутамд 1 удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байгаа аж.

679279_erdenebat57_x974

4. Улаанбаатар хотын хэмжээнд Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага өнөөдрөөс эхэллээ. Зарлан дуудах хуудас авсан иргэд хуудсанд заасан газар товлосон цагт өөрийн биеэр очих ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очно. Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Улаанбаатар хотод тавдугаар  сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

7.1

5. Жил бүрийн энэ өдөр Олон улсын эх баригчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс олон улсын эх баригчдын өдрийг 2007 оноос хойш жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэж ирсэн.

Монгол улс нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлоготой орон. 2007 оноос манай улсад төрөлтийн тоо тууштай өссөн бөгөөд 2013 онд 79780, 2014 онд 81715 хүүхдийг эх баригчид маань эсэн мэнд төрүүлсэн бол 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая дахь иргэнээ хүлээн авсан юм.

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн газар нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн “Анхны тэврэлт” санаачилгыг хэрэгжүүлэхийг бүсийн орнууддаа уриалсан. ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилга нь нярайн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм. Анхны тэврэлт гэдэг нь нь хүүхдийг төрсөн даруйд арьс арьсаар шүргэлцүүлэн эхэд нь тэврүүлэхийг хэлнэ.

Нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс арьсаар шүргэлцүүлэх, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол зөв хийж хэвшүүлснээр нярайг төрөх үед болон төрсний дараах эхний 24 цагт үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулахад чиглэгддэг арга хэмжээ юм.

 20c2fbf264876e0816c55d88977779ed

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх