Post

Ц.Нямдорж М.Энхболдод тахимаа өглөө

Ж.Бат-Ирээдүй 633 үзсэн9

МАН-ын VIII Бага хурал өндөрлөлөө. Хуралд нийт 259 гишүүн оролцсоноос М.Энхболд 85,7 хувийн саналаар тэргүүлж, харин Ц.Нямдорж 14,3 хувийн санал авчээ. Санал хураалтын дүнг сонссоны дараа М.Энхболд, Ц.Нямдорж нар үг хэллээ.

М.Энхболд: “Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаа төлөөлөн нэр дэвших эрхийг та бүхэн надад олголоо. Өнөөдрийг хүртэл надад заавал Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн хатуу бодол, зорилго байгаагүй. Энэ сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг нь би байсан. Энэ удаагийн намын Бага хурал дээр нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Нямдорж даргадаа сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Ц.Нямдорж: “Би энэ санал хураалтын дүнг тооцож байсан. Цочирдох юм надад байхгүй. М.Энхболд дарга энэ сонгуульд ялж, төрийн тэргүүн болох ерөөлийг дэвшүүлж, амжилт хүсэж байна. Би та бүхэнтэй хамтарч М.Энхболд даргын сонгуульд чадах ядахаараа зүтгэнэ гэдгийг энэ индэр дээрээс хэлье. Намайг дэмждэг хүмүүс Ц.Нямдорж явж байна гэж бодоод М.Энхболд даргыг дэмжиж өгөөрэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх