Other Voices

Х.Баттулга: Намайг хэрэгтэн болгох гэсэн явуулгын цаана Чингис гэдэг цагдаагийн дарга л байсан юм билээ

Sonin.mn 3,043 үзсэн1

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга:
Намайг өнгөрсөн хугацаанд ганцхан удаа 30 минут орчим байцаасан. Сайд байхдаа хийж байсан хамаг хөгжлийн хөтөлбөр, төслүүдийн ТЭЗҮ, бодлогын бичиг баримтуудыг яамдуудаас учир битүүлэг байдлаар хураагаад авчихсан. Хөгжлийн хөтөлбөр дотроос хэрэгт унагачих юм юу олдох вэ дээ? Үнэндээ бол би төрийн том төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах зардлыг хувиасаа гаргаад явж байсан, 20-иод тэрбумыг гаргасан нь харин энэ хэрэг явдлаар тодорхой болсон ш дээ. Байцаагч нар нь харин учиртай, юм ойлгодог хүмүүс шиг санагдсан шүү. Яг үнэндээ бол намайг хэрэгтэн болгох гэсэн явуулгын цаана Чингис гэдэг цагдаагийн дарга л байсан юм билээ. Тэр дарга урд хөршөөс ашиг орлогын хамааралтай бизнес бүлэглэлийн нөлөөнд орсон. Тэгээд тэдний даалгавраар, тэдний ашиг орлогод саад учруулсан хүмүүсийг онилж, УИХ-д оруулахгүй байх зохион байгуулалттай ажил хийсэн юм билээ. Энэ их ноцтой асуудал шүү. Дээшээ болохоор худлаа хэрэг зохиож яриад, сүр бадруулж байгаад баривчлах, нэгжих зөвшөөрөл авахаар оролдсон байдаг юм. Хожим нь эрх мэдлээ хэтрүүлж УИХ-ын гишүүд, сайд нарыг тагнаж байсан нь илэрсний улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгийг цагдаагийн дотоод эх сурвалж хэлж байгаа. Надад нэг хардлага бий. Р.Чингис хөгжлийн бодлогын бичиг баримтуудыг яах гэж авав. Ц.Нямдоржийн тагнуулын хэрэг энэний хажууд жолдох ч цаг ирэх байх шүү. Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох бичиг баримт хэнд хэрэгтэй байх вэ? Тэнд УИХ, Засгийн газрын нууцын зэрэглэлтэй тогтоол, шийдвэрүүд, маш олон том төслийн ТЭЗҮ, газар, ус хөрсний гэх мэт асар олон судалгаанууд байгаа.
-Р.Чингисийг “сумлаж” байсан цаад бизнес бүлэглэл нь өс авах, урдаас орлого хамахад нь саад болох хүнгүй болох зорилгоор сонгуулийг ч будлиантуулсан. Ардчилсан нам сонгуульд муу оролцсон гэхэд 65 суудал МАН авах ямар ч нөхцөл байгаагүй. Сонгууль болоогүй луйвар болсон. Магадгүй МАН-ынхан өөрсдөө ч мэдээгүй өнгөрсөн байх.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх