Breaking

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг чанга дэглэмтэй хорих ангид шилжүүлжээ

Medee.mn 373 үзсэн2

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт хоёр шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан. Шүүгдэгчдийн зүгээс хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, өнгөрсөн 4-р сарын 18-ны өдөр Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа аж.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас давж заалдах шатны шүүхээс гаргасан ялын тогтоолыг биелүүлж 4-р сарын 25-ны орой Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймаг дахь дамжин өнгөрөх хорих ангиас чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлжээ.

Хуулийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар “Давж заалдах шатнаас гаргасан ялын тогтоолыг биелүүлж, шүүгдэгсэдийг чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлсэн нь хууль ёсны дагуу зүйл. Учир нь Дээд шүүхийн хурал нь хэргийг хянан хэлэлцэх хурал. Энэ хуралд ял сонссон хүмүүс байлцах шаардлагагүй байдаг учир ялын тогтоолыг биелүүлж болно. Харин шүүгдэгсэд болон ар гэрийнхнийх нь зүгээс Дээд шүүхийн хуралд биеэр оролцох хүсэлт гаргавал хуралд оролцох боломжтой байдаг” гэсэн тайлбар өглөө.

Т.Чимгээгийн дүү Т.Өнөрөө “Хорих анги руу шилжүүлэх гэж байгаа тухай бидэнд нэг ч үг хэлээгүй. Өмгөөлөгч нь хүртэл бидэнд мэдэгдээгүй. Сая л нөхрөөс нь энэ талаар сонслоо. Үнэхээр их хямарч байна. Бид давж заалдах шатны шүүх хурлын тогтоолыг эсэргүүцэж, Дээд шүүхэд хандсан байгаа. Гэвч Дээд шүүхийн хурал товлогдоо ч үгүй байхад ялын тогтоолыг биелүүлээд, цаашаа аччихаж байгааг бодоход Дээд шүүхийн шийдвэр яг л ижилхэн гарах юм байна хэмээн найдвар тасарч байна” гэлээ.

Түүнчлэн шүүгдэгчдийн ар гэрийнхнээс шүүх хуралд Б. Булганыг гэрчээр байлцуулах хүсэлт гаргах аж. Мөн хохирогчийн ар гэр буюу С.Зоригийн дүү С.Оюун “Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргана” гэж мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл (2)

  1. I simply want to mention I am just beginner to weblog and seriously loved this web page. Very likely I’m want to bookmark your site . You actually come with incredible well written articles. Many thanks for revealing your blog site.

Сэтгэгдэл үлдээх