Post

Дипломатчдын дундаас ээлжит контрбандын хэрэгтэн тодорч, Украины хил дээр баривчлагджээ

С.Цэнгэл 959 үзсэн1

Сүүлийн жилүүдэд гадаадад төр улсаа төлөөлөн суух дипломат албаны ажилтнуудтай холбоотой таагүй мэдээлэл тасрахаа байсан. Ялангуяа Европын орнуудад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчдийн газруудын ажилтнуудаас хууль бус тамхины хэргээр хил дээр саатуулагдсан тохиолдлууд гарч байгаа. Тэгвэл энэ удаа мөн л ийм явдал давтагдсан байна. Австри дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтан гэж өөрийгөө нэрлэсэн хүн Украины хил дээр их хэмжээний тамхи ачсан машинтайгаа саатуулагдаж, хил гаалийн ажилтнуудад баривчлагджээ.

Энэ тухай Украины Хилийн удирдах албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлснийг http://korrespondent.net сайтад нийтэлжээ. Украин – Унгарын хилээр нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний тамхи Монголын соёмбо бүхий битүүмжлэгдсэн дипломат албаныхан хэрэглэдэг хайрцагт нуусан байжээ.

Онцгой албан татварын наалт бүхий баглаатай тамхинуудыг дүүрэн ачсан микроавтобусны жолооч сандарч тэвдсэн, сэжигтэй санагдсан тул саатуулсан байна. Харин хилийн албаныхныг машинд үзлэг хийхээр очих үед жолооч машинаа онгойлгохгүй, ажилтнуудад саад учруулжээ. Хилийн үнэрч нохойны тусламжтай үзлэг хийхэд хууль бусаар тамхи тээвэрлэж явсан нь илэрсэн тул машиныг битүүмжлэн, цагдаагийн газар болон аюулгүй байдлын төлөөлөгчдийг дууджээ. Цагдаагийн үзлэгээр Белоруссын дипломат дугаар бүхий Мерседес маркийн автомашинд дипломат шуудан нэрийн дор Монгол Улсын иргэн их хэмжээний тамхи тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Саатуулагдсан этгээд өөрийгөө Австрийн дипломат төлөөлөгчийн газар ажилладаг гэж мэдэгдсэн ба хэчнээн хэмжээний хууль бус бараа тээвэрлэж явсан, энэ барааны үнийн дүн хэд болох талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.

2006484 2006486 2006487 2006488 2006489 2006490

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх