Other Voices

С.Баяр: Ахынх нь хувьд Зоригт цаашдаа монголын шилдэг улстөрч болох зам мөр нээлттэй байсан гэж боддог

Өдрийн сонин 678 үзсэн1

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, МоАХ-ны ерөнхий зохицуулагч С.Зоригийн ах С.Баяр:

-Зоригийн хувьд бага байхдаа хичээл сурлагадаа мэдээж сайн байсан. Намайг дагаж нэг хэсэг гимнастик сонирхдог байсан. Өөрөө бол сагс, шатар тоглох дуртай. Оюутан байхдаа регби их тоглодог байсан. Миний санахаар гол зан чанар нь багаасаа шударга, худлаа ярьдаггүй. Зориг маань аливаа юмыг хийхдээ шууд дайрдаггүй, ямар арга зам байна гэж олон талаас нь бодож үзээд хамгийн боломжтой байдлаар хийж гүйцэтгэдэг байсан.

С.Зориг дүү минь залуу насандаа их олон юм амжуулсан, дэлхийд танигдсан. Ялангуяа Японтой харилцаа тогтоож ажиллахад их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Дэд бүтцийн сайдаар ажиллаж байхдаа оновчтой санаа гаргадаг, зөв зүйтэй онолыг баримталдаг байсныг хамт ажилладаг хүмүүс нь ярьдаг. Алагдахаасаа өмнө Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр яригдаж байсан гээд бодохоор би ахынх нь хувьд Зоригт цаашдаа монголын шилдэг улстөрч болох зам мөр нээлттэй байсан гэж боддог. Гол нь чадвар, оюуны чадамж, өндөр албан тушаал хашаад явах чадвар байсан. Дүү маань сайн засаглал ямар байх тухай л их ярьдаг байсан.

Сэтгэгдэл (1)

  1. Keep up the good piece of work, I read few posts on this site and I think that your weblog is real interesting and has lots of good info.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх