Other Voices

С.Эрдэнэ: АН-ыг өмнө нь байргүй байхад тэр хүмүүс яагаад дуугарахгүй байсан юм

Sonin.mn 7,952 үзсэн9

АН-ын дарга С.Эрдэнэ: 
-АН-ын хуучин байсан байр өөрийнх нь өмчлөлийн байр биш. “Шинэ дэвшил” компанийн өмчлөлтэй байр. Харин АН ашиглалтын зардлаар эзэмшиж байсан юм. Яг үүнтэй адилхан зарчмаар шинэ байр буюу “Ардчиллын өргөөнд” шилжиж очсон нь үнэн. Намын Хэрэг эрхлэх газар 4-5 давхарт байрлаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ байранд ч ашиглалтын зардлаа төлөөд түрээсийн зарчмаар үйл ажиллагаа явуулна. Намын үйл ажиллагаагаа явуулах гол нөхцөл нь орон байр байдаг. Намын дотоод ажилчдын ажиллах нөхцөл, гишүүдийнхээ мэдээлэл авах орчин гээд намын өнгө төрх чухал.
Айлаар бол тухайн айлын гал голомт ямар байхаас их зүйл шалтгаалдаг биз дээ. Богино хугацаанд эрчимтэй хийж байгаа энэ бүх шинэчлэлийн асуудалд эмзэглээд байгаа хүмүүсийг би ойлгохгүй юм. Тэгвэл АН-ыг өмнө нь байргүй байхад тэр хүмүүс яагаад дуугарахгүй байсан юм. Байргүй байхад нь яагаад шүүмжлээгүй юм. Одоо байртай болж, намын ажил урагшилж, өнгөтэй , өөдтэй болоод ирэхээр шүүмжлээд, өө хайгаад эхэллээ. Тал бүрээс нь харлуулахаар оролдож байгааг үнэхээр гайхаж байна. Энэ бүгдээс би нэг л зүйлийг харлаа. АН-ын шинэчлэлд атаархаж, хорсож байгаа хүмүүсийн явуулга юм байна.
АН-д атаархаж буй улс төрийн бүлэглэлүүд байгаа. Гэхдээ манай намыг хөндлөнгөөс юу ч гэж харлуулж, гүтгэж байсан хөндлөнгийн нөлөөлөлд автахгүй. Бид шинэчлэлээс алхам ч ухрахгүй. Ер нь манай намын дотоод асуудалд санаа зовж байгаа хүн МАН-д их байна. Айл дотроо юу хийх нь тэр хүмүүст падгүй биз дээ. Бид шинэчлэлээ хэрхэн хийх нь МАН-д хамаагүй. Гэтэл санаа тавиад л, өрсөлдөгч намынхаа асуудалд хошуу дүрээд л байх юм. Бид МАН-ын дотоод асуудалд ордоггүй шүү. МАН-ынхан дотроо хэд хуваагдаж байгаа, хэн, хаана ямар албан тушаалын шахаа хийж байгааг хөндөхийг ч хүсдэггүй.

Сэтгэгдэл үлдээх