Other Voices

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: С.Зоригийн хэргийн ажлын хэсэгт орсон мөрдөгч, хууль сахиулагчид улс төрчдөөсөө илүү өндөр зэрэглэлийн тэрбумтан болчихсон

24цаг.мн 1,781 үзсэн31

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал болж гэмтнүүдийг илчлэн, ял оноосон. Тэгэхдээ энэ хэргийг үнэн зөвөөр шийдэгдэж чадаагүй гэж үзэх олон хүн бий. Энэ талаар олны танил улстөрчид ч өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний нэг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин С.Зоригийн хэргийн талаар юу гэж хэлсэн талаар 24.mn сайтад нийтэлснийг хүргэе.


Өнөөдөр С.Зоригийн хэргийг шүүсэн шүүхэд ард түмэн итгэхгүй байна. Арга ядаад Ерөнхийлөгч нь зарим нэгэн мэдээллийг ил болго гэж байна. Энэ чинь өөрөө бантан болж байгаагийн шинж байхгүй юу.

 С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн эсэхийг дараа нь тайлбарлаж болох байх. Хууль зүйн сайд нь МАН-ынх, УИХ-д МАН-ынхан 65-уулаа, Засгийн газар нь өөрсдийнх нь байгаа ийм үед болж байгаа процесс шүү дээ.

Үнэхээр эрүүдэн шүүсэн, хаалттай, мэдээллүүд нь ил гарахгүй байна гэвэл энэ бүхэн нь Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд маш нарийн заасан байгаа. УИХ мэдээллийг ил болгож болно. Бүх эрх мэдэл нь байна. Үнэхээр нуугаад хэлмэгдүүлээд байна гэж байгаа бол тэр бүх мэдээллийг ил болгох эрх нь УИХ-д байна. Гоншигонох хэрэггүй. Ил болгоод л харах хэрэгтэй.

Би нэг түүхийг маш сайн санаж байна. С.Зоригийн аллагын захиалагчийг тэр үед Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан, гүйцэтгэгчийг нь Д.Энхбат гэж. Хэргийг нь бүх байдлаар нотлож, ял үүрүүлэхийн тулд 2004 оны сонгуулийн өмнө АН-ыг сонгуульд намын даргагүйгээр оруулна, Ардчилсан намынхныг өөрсдийг нь С.Зоригийг алсан гэж харуулна гэж Францаас Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлж авч ирж байсан. Тэгээд “С.Зоригийн аллагыг М.Энхсайхан гэдэг хүн захиалсан, захиалагчаа хэл, гүйцэтгэсэн гээд байгаа хүмүүсийг чинь бид саатуулчихсан. Чи энэ хүмүүсийн холбоосыг нь хэлж өгсөн” гэж тулган эцэст нь тэр хүн нас барсан. Тэр үед Хууль зүйн сайд, Ерөнхий сайд нь хэн байсан гээч. Тэр үед буюу 2004 оны сонгуулийн өмнө аль нам засаг барьж байсан билээ.

Хуулийн байгууллагаар улс төрийн зорилготой, яаж ажиллаж болдог гэдгийн түүх нь тэнд байна. Тийм түүхийг мэддэг хүмүүс, тийм зүйл болсон байж магадгүй гээд хардаж байж магадгүй. Тийм түүхийн зохиолыг өөрсдөө бичиж, гардан гүйцэтгэсэн хүмүүс яг бидэн шиг ажиллачихав уу даа гэж хардаж байж магадгүй.

Би энд дахин бүүр аймшигтай зүйл яръя. Дамдингийн Энхбат гэдэг хүнийг өмгөөлсөн өмгөөлөгчийг нь “Төрийн нууц задалсан” гэдэг үндэслэлээр шоронд хийсэн.

Д.Энхбат гэдэг хүнийг айлган сүрдүүлж, эрүүдэн шүүж байгаад за одоо энэ болохоо болилоо гэхээрээ Тагнуулын байгууллагын мэдээлэгч гэгчээр элсүүлсэн байгаа юм. Тэгэхээр нь өмгөөлөгч нь “Манай үйлчлүүлэгчийг хулгайлж авч ирээд эрүүдэн шүүж байгаад өөр гэмт хэрэгт холбогдуулан шоронд хорьчихлоо. Ингэхдээ үг хэлүүлэхгүйн тулд мэдээлэгч болголоо гэж хэлснийх нь төлөө “Төрийн нууц задрууллаа” гээд өмгөөлөгч н.Санжаасүрэн гуайг шоронд хорьчихсон. Энэ бол түүхийн шарласан хуудсанд хуучраагүй байгаа баримт. Энэ бол тэр бүх үнэний зөвхөн нэг нь. Ил болсон хамгийн их хэл ам дагуулсан нь л энэ.

С.Зоригийн гэх энэ хэрэгтэй холбогдуулаад байгуулсан ажлын хэсэг яг С.Зоригийнхоо хэргийн араас явсан нь хэдэн хувь, С.Зоригийн хэрэг гэдэг нэрийн доор улс төрийн захиалга гүйцэтгэсэн нь хэдэн хувь бол.

Би энд дахин нэг ноцтой юм хэлье. Яагаад С.Зоригийн хэргийг ил болгож, шүүхээр оруулахгүй байгаа юм. Яагаад гэвэл С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан маш олон хууль бус үйл ажиллагаа байгаа. Энэ бүх хууль бус үйл ажиллагаануудыг шүүхийн тавцанд ил гаргаж, олон нийтийн нүдэн дээр тавина гэдэг бол аймшиг. Харин энэ нь аль намд хамаатай аймшиг гэхээсээ илүүтэй хэн гэгч хүмүүст хамаатай аймшиг бол гэдэгт л ач холбогдол өгч байна.

Анх С.Зоригийн хэргийг сэжиг таамаг нь байсаар байтал байнга Эрдэнэтээс холдуулж ирсэн юм. Хэний захиалгаар, хаашаа очих гээд, ямар хүмүүс холбогдчих гээд байсан учраас тэр сэжиг таамаг руу явсан хүн болгоныг С.Зоригийн хэргийн ажлын хэсгээс гаргаж байсан юм.

Яагаад дандаа С.Зоригийн хэрэг гэдэг нэрийн доор өөр маш олон улс төрчдийн хувийн амьдралыг ухаж төнхсөн юм. Тэр бүх баримт яагаад С.Зоригийн хэргийн хавтаст хэрэг дээр байхгүй, эсвэл шүүх рүү очихгүй дандаа яагаад тэр улс төрчдийг шантаажлах хэрэг болдог юм.

Яагаад С.Зоригийн хэргийн ажлын хэсэгт орсон дандаа улс төрийн захиалгаар явдаг мөрдөгч, хууль сахиулагчид улс төрчдөөсөө илүү өндөр зэрэглэлийн тэрбумтан болчихсон байгаа юм.

Яагаад С.Зоригийн хэрэг нэрийн доор гүйцэтгэх ажлын хяналтгүй маш нууц гэдэг зэрэглэлээр өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр дандаа улс төрчдийг ангуучилдаг юм.

Намайг Хууль зүйн сайд байхад С.Зоригийн хэргийн ажлын хэсэгт орсон хурандааг чи хөдөлгөх эрхгүй гэх команд дээрээс ирж байлаа. Хурандаа нарыг дээрээс нь хэн удирддаг билээ. Ойлгомжтой шүү дээ.

С.Зоригийн хэргийг хуулийн байгууллагуудыг удирдаж байгаа хүмүүсийн дуртай хүмүүс рүүгээ чиглүүлэх зэвсэг болж хувиргасан байсан. Дуртай хүмүүс рүүгээ чиглүүлэх зэвсэг ашиглаж байсан хүмүүс энэ хэргийг хардаж байна. Тийм учраас би энэ хэргийг зөв шийдсэн, буруу шийдсэн гэдэг маргааны аль нэг талд орох бус. Ер нь ийм зэвсэг ажиллаад байгаа хуулийнхаа орчинг бид яагаад өөрчилж чадахгүй байсан юм гэдэг тухай л ярих ёстой гэж бодсон юм.

С.Зоригийн хэрэгт цаг үе болгонд улс төрийн нөлөө байсан. Учир нь энэ зэвсгийг атгах гэж оролдсон хүн бүхэн улс төрийн эрх мэдлээр дамжуулж тэнд очиж байсан.

Энэ зэвсгийг ашиглаад би цагдаагийн дарга байя, би Ерөнхий прокурор болъё, би шүүх рүү очьё гэдэг хуульчдын тохироо тэнд явдаг байсан. Энэ бол сүүлийн 10 гаруй жилийн цикл.

Бид энэ хэргийг үнэн мөнөөр шийдэхэд улс төрийн нөлөө байсан эсэхэд бус энэ хэргийг үнэн мөнөөр шийдэхэд боломж нь юу юм, үнэхээр боломж байгаа юм уу гэдгийг олох нь чухал.

Би Хууль зүйн сайд байсан хүний хувьд хэлэхэд С.Зоригийн хэрэг гэдэг Эрдэнэттэй холбоотой, захиалагч нь хэн байсан гэдэг таамаг ч анхнаасаа байсан. Харин улс төрийн маш хүчтэй нөлөө ороод энэ таамаг руу явуулдаггүй байсан. Энэ явуулдаггүй байсан хүч нөлөө сүүлийн 8 жил суларсан учраас энэ хэрэг тодорхой хэмжээнд урагшаа ахиц гарсан.

Надад гурван зүйл асуудалтай санагдаж байна. Шүүхийн процесс, энэ хэргийг нотлож болохуйц нотлох баримт өнөөдрийн процессын хуулиар шүүх рүү шууд очиж чадахгүй. Яагаад гэвэл гүйцэтгэх ажил гэдэг нэрийн доор халхавчлагдсан хууль ёсны ч юм шиг хууль ёсны бус ч юм шиг бантагнасан олон юмнууд байгаа.

Энэ хэргийн шүүн таслах үйл ажиллагааг хаалттай хийчихээд дараа нь зөвхөн прокурор яллах талынхаа баримтуудыг гаргаж ил болгох байдлаар гаргаж ирээд, өмгөөлөгч нь юм яривал дараа нь Санжаасүрэн гуай шиг төрийн нууц задалсан хэргээр шоронд орчихоор нэг талыг баримталж байгаа нь хүмүүсийн эргэлзээг хэтэрхий их өдөөчихлөө. Уг нь аль аль баримт нь ил болсон бол дэнслэгдэж, бодит үнэн болох байсан юм. Гэтэл дэлгэсэн баримт нь зүгээр л улс төрийн тархи угаалт шиг харагдаж байна.

Прокурорын гаргаж ирсэн баримтад нэг аюул байна. Шоронд эрх чөлөөгүй хоригдож байгаа хүний мэдүүлэг дээр түшиглэх гэж оролдвол энэ нь өөрөө эрүүдэн шүүгдэж байгаа шиг, эсвэл өөрийнх нь хувь заяа 100 хувийн эрсдэл дээр байгаа хүн хэнийг ч гүтгэх аюултай. Гэхдээ би гүтгэсэн гэж хэлэхгүй. Ийм эргэлзээ үүсч байгаа юм.

Захиалагч нь тогтоогдоогүй байхад захиалгаар хүн алсан гэж хүнд ял өгч байна гэдэг бол өөрөө маш эргэлзээтэй юм.

Сэтгэгдэл (31)

  1. “Great post. Much obliged.”

    http://fiverr.com/eebest8

  2. Really appreciate you sharing this blog article.Really thank you! Awesome.

    http://www.ucs.com.br/etc/revistas/index.php/direitoambiental/comment/view/4023/3095/1127

  3. Thank you ever so for you blog article.Thanks Again. Awesome.

    http://www.tri-cityherald.com/news/local/news-columns-blogs/article31757694.html

  4. Really enjoyed this blog article.Really looking forward to read more. Awesome.

    https://life-insurance-law.com/

  5. Looking forward to reading more. Great blog. Keep writing.

    http://elelyon.org/forums/member.php?action=profile&uid=19812

  6. I appreciate you sharing this article post.Much thanks again. Much obliged.

    https://www.classificadosx.com/portugal/setubal/anuncios.html

  7. Hey, thanks for the blog post.Thanks Again. Want more.

    http://kraftpaket.ru/bitrix/rk.php?goto=http://corta.co/35851

  8. Enjoyed every bit of your blog article.Really thank you! Keep writing.

    http://delishably.com/meat-dishes/lakota-traditional-foods

  9. Өөрөө сайд байхдаа хийхгүй яасан юум одоо сонгууль ойртох тусам үлгэр яриад байхаа боль

  10. A big thank you for your post.Really thank you! Will read on…

    http://omszvezdochka.ru/user/flat9ocean/

  11. Thanks again for the article.Really thank you! Keep writing.

    https://servicehandal.com/

  12. I think this is a real great post. Fantastic.

    https://app.hiive.co.uk/profile/8baac6dc-a9c4-439a-a730-0a5a5fa385e9/#/

  13. This is one awesome post.Much thanks again. Fantastic.

    http://animephoenix.ro/members/fearbottle19/activity/285/

  14. I value the blog article.Really thank you!

    https://www.youtube.com/watch?v=UJsba7tOMc8

  15. “Thanks again for the blog article.Much thanks again.”

    https://www.youtube.com/watch?v=wRneItyQjHo

  16. I really enjoy the blog.Really looking forward to read more. Want more.

    https://www.youtube.com/watch?v=_fmiQt0W_Wk

  17. Thanks a lot for the article post.Really looking forward to read more. Keep writing.

    https://www.youtube.com/watch?v=WRu7h7ATyZw

  18. wow, awesome blog article.Really thank you! Cool.

    https://www.youtube.com/watch?v=dlgXMd5N9f8

  19. Im grateful for the article.Much thanks again. Really Cool.

    https://www.youtube.com/watch?v=kKVMAl511HU

  20. Appreciate you sharing, great article.Much thanks again. Great.

    https://www.youtube.com/watch?v=8Okmzdji4gk

  21. I cannot thank you enough for the blog post.Really looking forward to read more.

    https://www.youtube.com/watch?v=drgxRknorW8

  22. Namenda Preis Viagra 50 Mg canadian pharmacy cialis 20mg Fiabilite Cialis Generique Mexico Medicine Online Acquistare Cialis Italia

  23. Enjoyed every bit of your blog.Thanks Again. Much obliged.

    https://www.youtube.com/watch?v=UJsba7tOMc8

  24. I cannot thank you enough for the blog.Much thanks again. Really Great.

    https://www.youtube.com/watch?v=UJsba7tOMc8

  25. Awesome blog article.Really looking forward to read more.

    https://www.youtube.com/watch?v=_XFIV66qlLA

  26. Major thankies for the article. Fantastic.

    https://www.youtube.com/watch?v=mp6dhfdyAps

Сэтгэгдэл үлдээх