Other Voices

Ц.Оюунбаатар: С.Зоригийг хөнөөсөн хэрэг бүхэлдээ зохиомол юм руу явчихав уу гэсэн сэжиг хүн болгонд төрж байна

Зууны мэдээ 1,081 үзсэн1

Шадар сайд асан, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар:

С.Зоригийг хөнөөсөн хэргийн эргэн тойрон дахь асуудал монгол хүн бүрийн анхаарлын төвд байгаа. Нийгэм ямар нэг байдлаар хүлээлттэй, юу болоод байна гэж гайхсан байдалтай, цөөн хэсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байна. Ц.Нямдорж бид хоёр прокурорын байгууллагад 30-40 жил ажиллаж байгаа хүмүүс. Түүний хэлдэг нь үнэн.
Хэргийг мэргэжлийн  үүднээс харвал, хүний  амины болоод  захиалгат гэмт хэргүүдийн  мөрдөн байцаах ажиллагаа явуулсан гэхэд маш  их эргэлзээ төрүүлж байгаа. ОХУ болон олон  улсын хэмжээнд гарч байгаа гэмт хэргүүдтэй харьцуулахад хэргийн мөрдөлт, шүүх ажиллагаа маш эргэлзээтэй. Хангалттай нотлогдоогүй харагдаад байгаа юм.
Энгийн үгээр хэлэхэд,  хүн буудсан сумыг нь олсон. Буудсан буу нь байхгүй. Тэр бууг тусад нь одоо л эрнэ дээ гэсэнтэй утга нэг. Өөрөөр хэлбэл, алуурчдыг тогтоосон  гэчихээд захиалагчийг өнөө хүртэл шалгаагүй, эрж хайгаагүй. Тэгсэн атлаа хэргийг цаанаас нь захиалж, удирдан чиглүүлж, утсаар үүрэг даалгавар өгсөн тодорхой хүн байсан гэж мэдүүлэг өгдөг.
Тийм юм бол хэргийг бүхэлд нь цогцоор нь шалгаж, шүүн таслах үүргээ биелүүлээгүй. Албан үүрэгт ажилдаа мөрдөн байцаах прокурорын байгууллага хайнга хандсан, хэрэг илрүүлсэн гэсэн нэр зүүх гэсэн байдал харагдаад байгаа юм.
Өнөө хүртэл 18 жил болоход сүүлийн хоёр жил шахам хугацаанд хэрэгтэн этгээдийг олж тогтоосон гэж нийгэмд зарлаж, дуулиан дэгдээж сая шүүн таслах ажиллагаа явууллаа.
Хэргийг таслан шийдвэрлэсэн шүүгч, шүүхийн байгууллага дуугардаггүй, зөвхөн яллах тал, прокурор баахан ээрч муурсан, эргэлзээтэй тайлбар хийдэг. Захиалагчийн асуудлыг шалгаагүй, одоо шалгана даа гэж ярьж байгаа. Тэгэхээр мэргэжлийн мөрдөн байцаагч, прокурор  байсан хүний  хувьд надад тун эргэлзээ төрж байгаа. Энэ асуудлаар би  Ц.Нямдоржтой ойролцоо  байр суурьтай байгаа. Энэ бол мэргэжлийн хүний дүгнэлт.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх