Other Voices

Г.Дэнзэн: Заавал ялламаар байгаа бол намайг л яллаж хэлмэгдүүл

24цаг.мн 2,706 үзсэн1

ЗГХЭГ-ын дэд дарга асан, шүүгдэгч Г.Дэнзэн:

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр үргэлжилж, анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт 2 жилийн ял оноож жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял оноож, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ногдуулсан. Мөн Г.Дэнзэн, н.Баярмаа нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын өмнө ЗГХЭГ-ын дэд дарга асан, шүүгдэгч Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнд хандаж дараах үгийг хэлжээ.

-Би дөрвөн шүүгдэгчийг харж байгаад хэлье. Энэ бизнес эрхлэгч Баярмаа гэж хүн. Би шүүх хуралдаанд л энэ хүний царайг харж байгаа. Үнэхээр танихгүй. Энэ хүний цаана 43 ажилтан ажиллаж байна. Тэр ажилтны цаана хичнээн хүн байгаа вэ? Энэ хүний татвар төлж байгаа мөнгөөр өнөөдөр төрийн байгууллагынхан цалингаа аваад явж байгаа. Заавал Дэнзэн гэдэг хүнийг яллаж хэлмэгдүүлэхийн тулд энэ Баярмаа гэж эмэгтэйг битгий золиослон хэлмэгдүүлээч ээ гэж би хэлье. Энэ Төгсбаяр гэж хүн. Яаж яваад надтай хам хэрэгтэн болчихов доо. Би үнэхээр энэ хүнийг танихгүй. Шүүх хуралдаанд анх удаа царайг нь харж байна. Түмэнхүү манай эгчтэй танилынхаа төлөө элдэв хоч зүүж, хамтран амьдрагч гэдгээрээ дуудуулан улсын яллагчаас ял сонсчихоод сууж байгаа юм. Батсуурь гэдэг хүн бол мэргэжлийн дипломатч хүн. Монголын төрд зүтгэсэн хүн. Түүнийг нь төр засаг үнэлж одон медалиар шагнасан. Тэр ч байтугай энэ хүн хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байсан ийм л хүн. Дэнзэн гэдэг хүнийг заавал яллаж хэлмэгдүүлэхийн тулд энэ дөрвөн хүнийг золиослохоо больчих оо. Энэ дөрвөн хүнийг тайван орхичих гэж хэлмээр байна. Заавал ялламаар байгаа бол намайг л яллаж хэлмэгдүүл. Энэ дөрвөн хүнийг хэрэггүй, битгий.

Сэтгэгдэл (1)

  1. Finasteride Nolvadex Generic 5mg Cialis Kamagra 100mg Saint cheapest cialis 40 Mg Cialis Cephalexin 500mg For Dogs

Сэтгэгдэл үлдээх