Other Voices

Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийн алуурчин олдсонд би маш их баяртай байгаа

ikon.mn 1,789 үзсэн13

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

-С.Зоригийн хэргийн алуурчин олдлоо гэдэг бол маш сайн мэдээ. Би маш их баяртай байгаа. Яагаад гэвэл бид нөхрийг минь алсан алуурчныг олох асуудал дээр нэхэл хатуутай байна гэдгээ удаа дараа хэлж байсан. Өөрөөр хэлбэл, уг хэргийн алуурчныг заавал олно гэдгээ Ц.Элбэгдорж ч, би ч хэлж байсан. Тэгвэл бидний энэ зорилт хэрэгжиж, алуурчид ил боллоо. Энэ хэрэгт ардчилсан хүчний лидерүүд маш их гүтгэгдэж байсан.

С.Зоригийн амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсны дараагаас л ардчилсан хүчний лидерүүдийн нэрсийг жагсааж байгаад гүтгэж эхэлсэн. Тухайлбал, Баабар, Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд бүгд л нөхрөө хөнөөсөн хэрэгт гүтгэгдсэн. Прокурор ярихдаа энэ хэрэг захиалагчтай хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр би хувьдаа захиалагч нь олон түмнийг төөрөгдүүлэхийн тулд биднийг гүтгэсэн юм байна гэж бодож байгаа. Тиймээс гүжирдсэн хүмүүсийг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Яагаад хэрэг тогтоогдоогүй, шалгагдаж байхад гүжирдсэн юм.

Тухайн үед энэ хэргийг МАХН-ынхан хийсэн гээд дайрч байхад нь би “битгий ингэж бие биеэ гүжирдээрэй” гэж хэлээд гүйж явсан. Улмаар арай гэж МАХН-ын гүжирдлэг намжиж байтал Н.Багабанди гуайг алсан гээд л дайраад унасан. Мөн л би тухайн үед нь хэвлэлийн бага хурал хийгээд “Бие биеэ битгий гүжирдээрэй. Жинхэнэ алуурчин нь олдохгүй болчихно” гэж учирлаж байсан. Ингээд явж байгаад эргээд биднийг нөхрөө алчихсан гээд гүжирдээд унасан.

Энэ олон гүжирдлэг, гүтгэлэг дунд хамгийн томоор гүтгэгдэж 18 жил зовсон хүн бол би. Үнэхээр сэтгэл, санаа, нэр төрөөрөө маш их хохирсон.

Сэтгэгдэл үлдээх