Other Voices

Р.Амаржаргал: Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа хүнд хэцүү ачааг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхээр төлөвлөж байна

ikon.mn 1,296 үзсэн1

Р.Амаржаргал:

-Бид арай туршлагатай Засгийн газар, УИХ-тай байсан бол заавал ОУВС-ийн хөтөлбөр рүү орох шаардлага байхгүй байсан. Энэ Засгийн газар, УИХ-ын хувьд бол үүнээс өөр хувилбар байхгүй. Тиймээс одоо яах вэ гээд цэцэрхээд маргалдаад байх хэрэггүй. Товчоор хэлбэл, энэ удаагийн Засгийн газрын амийг нь аврах ганц зүйл нь ОУВС-гийн хөтөлбөр болчихоод байна.

2016 оны төсвийн тодотголыг Сангийн яам оруулж ирэхэд “Манай Сангийн яамныхан зоригтой сайн байна” гэж дотроо сайшааж байсан. Оруулж ирснийг нь УИХ “Орон нутгийн сонгууль болох гэж байна. Энэ сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялах ёстой” гээд төслийг нь буцаагаад татуулчихсан. 2017 оны төсвийг ч их тааруу боловсруулж оруулж ирсэн.

Одоо яригдаж буй ОУВС-гийн хүрээнд өөрчлөх төсвийн төсөлд тусгасан татварууд бараг бүгд ирэх долдугаар сарын 1-нээс хойш хэрэгжихээр заасан байна. Энэ юу хэлж байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа хүнд хэцүү ачааг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхээр төлөвлөж байна шүү дээ. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд зарим зүйлийг золиосолж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас ачааг иргэдэд үүрүүлнэ гэснийг буруутгах аргагүй. Засаг барьж байгаа хүмүүс засгаа авч үлдье л гэж бодно шүү дээ. Тийм учраас ард түмний илт дургүйцсэн арга хэмжээг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө авахгүй.

-Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Дэлхийн зах зээлийн үнэ Монголд үйлчилдэггүй. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр нүүрсний үнэ 300 хувиар, төмрийн үнэ 200 хувиар өссөн байна. Манайх ийм өссөн үнээр худалдахгүй байгаа шүү дээ. Монголын эдийн засаг биет утгаараа зах зээлүүдээс хязгаарлагдчихсан, тодорхой зах зээлд хүрээлэгдчихсэн. Түүнтэйгээ л харьцдаг. Урд хөршийнхөн ямар үнээр авна, түүнтэй л уялдана. Энэ бүхнээ тооцож, аливаа зүйлд бодитой хандмаар байна

Сэтгэгдэл (1)

  1. I simply want to tell you that I am new to blogs and truly loved this blog site. Most likely I’m likely to bookmark your site . You actually come with very good writings. Appreciate it for revealing your webpage.

Сэтгэгдэл үлдээх