Other Voices

Ч.Алтанзагас: Төр эмэгтэйчүүдийг шалдлах хэмжээнд хүртэл нь дорой сул ажиллаж байна

ikon.mn 702 үзсэн7

Иргэн Ч.Алтанзагас:

-Хагас нүцгэлсэн жагсаал хийнэ гэхэд мэдээж зөвшөөрөл өгөхгүй. Өвөг дээдэс бидэнд газар нутгаа өвлүүлж үлдээсэн байтал төр засаг биднээс асууж, зөвшөөрөл авахгүйгээр бүх зүйлийг шийдвэрлэж байна. Төр засаг  биднээс асуухгүй, ард түмнийхээ саналыг сонсохгүй байхад бид зөвшөөрөл аваад яах юм.

-Хулгай хийсэн юм уу ямар нэг байдлаар хүн хохироосон бол гэмших байсан. Бид эрхээ эдэлсэн болохоор шүүхийн өмнө айгаагүй. Гэмшээгүй. Шүүгч биднийг “Ирээдүй хойчдоо буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” гэсэн. Бид хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө тэмцэх, шударга байхыг уриалсан нь буруу гэж үү. Ер нь шүүх ялгавартай хандсан. Төрийн ордонд лоозон бариад эгнээд суусан хүмүүст ямар шийтгэл ногдуулсан юм бэ. Мөн биднийг эрхээ нэхээд байгаа болохоос үүргээ биелүүлсэнгүй гэж загнаад байхаар нь Үндсэн хуулиа харсан. Гэтэл бид эх орноо хамгаалах үүргээ биелүүлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм билээ. Бид гуравтай нохой шиг харьцсан. Таван минут ч болохгүйгээр тус бүр 50 мянган төгрөгөөр торгоод хөөж гаргасан.

-Торгуулийг нь төлөөгүй. Төлөхгүй гэж бодож байгаа. Бид гэм буруутай зүйл хийгээгүй учраас давж заалдана. Маш олон хүн дэмжиж, өмгөөлье гэсэн хүмүүс ч бий. Саарал ордонд суулт хийсэн хүмүүстэй хариуцлага тооцчихоод дараа нь биднээс мөнгөө авах хэрэгтэй. Жилд ганцхан болдог эрхээ хамгаалах олон улсын өдрөөр бид үзэл бодлоо илэрхийлсэн гэхэд шүүгч “Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа бол хууль дүрэмдээ захирагдах ёстой” гэсэн. Албан тушаалтнууд хууль дүрмээ дагадаг бол бид адилхан л хуулиа дагана.

Төр эмэгтэйчүүдийг шалдлах хэмжээнд хүртэл нь дорой сул ажиллаж байна. Англид цагдаа нар нь амжилт хүсье гээд гар бариад явж байна. Харин манайд цагдаа нар эмэгтэйчүүдтэй зүй бусаар харьцаж, доромжилж шууд ачаад явж байна.

Сэтгэгдэл үлдээх