Hot Topic + Experts

Эрүүл мэнд, спортын сайдын төлөөх марафон эхэллээ

Ж.Эрдэнэцогт 1,311 үзсэн6

-Шийлэгдамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолыг Засгийн газраас УИХ-д хэзээ өргөн барих нь тодорхойгүй байна. Харин УИХ-аар Засгийн газрын гишүүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаас хойш орны хүнийг томилох хүртэл удлаа гэхэд сараас хэтэрч болохгүй юм байна-

Эрүүл мэнд, спортын сайд С.Шийлэгдамба ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт өгснөөс хойш ажлын гурав дахь хоногт буюу өчигдөр /2015.11.10/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн үүргийг нь Шадар сайдад түр хариуцуулжээ. Харин Засгийн газрын гишүүнийг УИХ-аас томилдог учраас чөлөөлөх саналыг мөн УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Засгийн газрын гишүүн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан тохиолдолд асуудлыг хуулийн ямар процедураар хэрхэн шийдвэрлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Эрүүл мэнд, спортын сайд С.Шийлэгдамбыг ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж болох уу?

-С.Шийлэгдамба сайд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг Ерөнхий сайд хүлээж аваад байгаа. Энэ нь ажлаас чөлөөлсөн гэсэн үг биш юм. Засгийн газраас сайдыг ажлаас чөлөөлөх асуудлаар тогтоолын төслийг УИХ-д өргөн барих ёстой. Энэ дагуу УИХ асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана.

-УИХ-аас сайдыг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор орон гарсан албан тушаалд нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д өргөн мэдүүлэх хуультай гэв.

С.Шийлэгдамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолыг Засгийн газраас УИХ-д хэзээ өргөн барих нь тодорхойгүй байна. Харин УИХ-аар Засгийн газрын гишүүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаас хойш орны хүнийг томилох хүртэл удлаа гэхэд сараас хэтэрч болохгүй юм байна.

Чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байхад дараагийн сайдын сунгаа, Эрүүл мэнд спортын яамыг аль намд өгөх вэ гэсэн марафон эхэлж байх шиг. Засгийн газарт хамтарч буй МАХН-ын квоттой яам учраас тус нам хүнээ томилох байх гэсэн хүлээлт байгаа. Гэвч тус яаман дээр Ардчилсан нам өөрийн хүнээ томилох сонирхол цухалзуулж эхэлж байх шиг. УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа өчигдөр Ерөнхий сайдад албан бичгээр санал хүргүүлж, “Эрүүл мэнд спортын яамыг МАХН-д өгч болохгүй” гэжээ.

lambaaa

Сэтгэгдэл үлдээх