Hot Topic + Experts

Эрдэнэтийн 49 хувь нохойн замаар орсон гэж үү?

Н.Эрдэнэ 8,469 үзсэн2

УИХ-ын намрын чуулганы хаалтын өдөр парламент Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьд шилжүүлснийг цуцалж, Ч.Сайханбилэгийн  Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, 49 хувийг Монголын Зэс корпорацитай яриа хэлцэл хийх замаар төрийн мэдэлд шилжүүлэн авахыг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үүрэг болгосон юм.

Түүнээс хойш 40 гаруй хоног өнгөрч байгаа ч УИХ-ын тогтоолын биелэлт юу болж байгаа талаар гүйцэтгэх засаглалынхнаас ямар ч сайд ам ангайсангүй.

Монголын Зэс корпорацитай Засгийн газар яриа хэлцэл эхлүүлсэн тухай сураг ажиг ч алга.

Харин Монголын төрийн өндөр албан тушаалтнуудаас ганцхан хүн энэ асуудлаар үе үе дуугарч байгаа ба энэ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Тэрээр саяхан өөрийнх нь үйл ажиллагаанд дүн тавих “Ардын үг” зөвлөлдөх аян гээчид үг хэлэхдээ Эрдэнэтийн 49 хувийг нохойн замаар орсон хэмээн тодотгоно лээ.

Тухайлбал, “Би та нарт үнэн юм хэлье. Нэг мэнгэ нь голлосон, нүд нь  эргэлдсэн алаг нүдтэй хоёр нөхөр  хоорондоо тэр 49 хувийг шидэлцэж улс төрийн тоглоом болгож л байгаа байхгүй юү. Та бүхэн шударга яваасай гэж бодож байна уу, яг үнэндээ? Юу ч байхгүй, юу ч тогтохгүй. УИХ дээр ажлын хэсэг байгуулаад юм шийддэг гэнэ. УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаж байна гэвэл нохойн замаар оржээ гэж л бод, өөр юм бодох хэрэггүй” хэмээн шулуухан хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн хэлж буйгаар маргааны бай болсон 49 хувь нохойн замаар ороогүй л бол Засгийн газрын зүгээс энэ тухай ямар нэгэн мессеж олон нийтэд хүргэх ёстой баймаар. Гэтэл Субботникийн Засгийн газрын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн албан хаагчдыг цуглуулан урт гэгчийн уран цэцэн үгс өчигдөр хэлэхдээ ч Эрдэнэтийн 49 хувийг таг мартав.

Түүний үгэнд “Монголд хөрөнгө оруулалтыг дуудаж авчрах боломж өнөөдөртөө зөвхөн уул уурхайд л байна” гэсэн хэсэг буй мөртөө Эрдэнэтийн талаар таг чиг. Тавантолгойн талаар ярьсан хэрнээ Эрдэнэтийг юу болгож байгаагаа дурдсангүй.

За даа мань эр ярих юмаар ч тун маруухан байгаа даг. Хэл амтай 49 хувь руу татагдан орохоос халгаж бэргэсхийгээд л байгаа болов уу даа.

Энэ завсар Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авах УИХ-ын тогтоолыг иргэн Р.Очирбал Үндсэн хууль зөрчлөө хэмээн Үндсэн хуулийн Цэцэд өгөөд амжжээ. Одоогоор Засгийн газар бүлх залгисан аятай байгаа шиг Үндсэн хуулийн Цэц ч уг асуудлаар маргаан үүсгэсэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Хэрэв Үндсэн хуулийн Цэц УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр шийдвэл 49 хувийн хувь заяа хаашаа ч эргэж мэднэ.

Учир нь Цэц Дунд суудлын хуралдаанаа хийхэд наад зах нь таван гишүүн, Их суудлын хуралдаанаа хийхэд долоон гишүүн оролцож шийдвэрээ олонхоороо гаргадаг. Манай Цэц есөн гишүүнтэйгээс гурвыг нь УИХ-аас, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг нь Дээд шүүхээс санал болгодгийг бодолцвол, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилдгийг тооцвол өөрсдийгөө хэнээс ч хараат бус гэж тунхагладаг наад зах нь зургаан гишүүнд  Ерөнхийлөгчийн институци шууд болон дам байдлаар нөлөөлөх бололцоо ч бий.

Тэгэхээр УИХ-ын ажлын хэсэг юу юм бэ, нохойн замаар орж байгаа хэрэг гэж итгэлтэй хэлээд байгаа Ерөнхийлөгч цээжнийхээ мухарт парламентын шийдвэрийг удахгүй будаа болгоно гэсэн гаргалгаа хийгээд байгаа юм биш биз?!

Үүнийг нь ч мэдрээд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд хөдөөний “Дүүриймаа” нар хотын томцуулыг угтдаг жижиг сажиг жүжгийг цуцлуулж цаг нөгцөөсөн шиг 49 хувийн халгаатай шийдвэрээс бултаж зугтаад л байна уу даа.

УИХ-аас шийдвэр гаргуулсан дэд дарга Ц.Нямдорж, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар чухам юу бодож, хуйхаа маажиж суугаа юм бол доо?

Сэтгэгдэл (2)

  1. I precisely wanted to appreciate you all over again. I am not sure the things I would have achieved without the entire ideas contributed by you regarding this topic. It truly was a very alarming crisis in my circumstances, however , looking at a well-written fashion you treated the issue forced me to cry over gladness. Extremely happy for this work and even have high hopes you know what an amazing job you were accomplishing training some other people thru your site. I’m certain you haven’t encountered all of us.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. I just want to say I’m new to blogs and seriously liked your web blog. Likely I’m want to bookmark your blog . You certainly have tremendous article content. Thanks a lot for revealing your website.

Сэтгэгдэл үлдээх