Chronicle

Монголын зэвсэгт хүчний шинэ үеийн түүхээс

Politik.mn 11,546 үзсэн3

1911.12.30. Богд хаант Монгол Улсын анхны таван яамны нэг Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам байгуулагдав. Галсанцэвэгмэдийн Гомбосүрэн Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.

af85ffa638d603f1big


1912. Төгс-Очирын Намнансүрэн Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.


1912.02.16. Улиастайн манж, хятад цэргийг хөөн явуулав.


1912.08.05-07. Ховд хотыг манжаас чөлөөлөв.

CCsYVrjUMAAj2Fi


1913.01. Өвөрмонголын нутагт 5 замын цэрэг оруулахаар шийдвэрлэв.

Mongolian_soldiers


1913.01.24. Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид Оросын хаан  II Николайд бараалхав.

C4c4WpJXAAAsq-l


1913.02.16. Цэргийг бэлтгэн сургах тухай Орос, Монголын хэлэлцээр байгуулагдав.


1913.05.08. Хаант Орос улсаас Бага даргын сургуульд хэрэглэх зэвсгийг хүлээн авав.


1913.12.04. Хиагтын гурван улсын хэлэлцээр дээр Хаант Орос, Дундад иргэн улсын төлөөлөгчид Өвөрмонголд байсан Монголын цэргийг гарахыг шаардав.


1914.12.01. Манжбазарын Доржпалам Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.


1915.06.07. Хиагтын гурван улсын хэлэлцээрт гарын үсэг зурав.

中俄蒙协约签订现场


1919 оны зун Чойсүрэнжавын Жамъяндорж Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар томилогдов.


1921.02.09. Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилов.

6be7292e035cf456original


1921.03.02. Ардын намын цэргийн хэргийг захирах газар буюу штабыг байгуулжээ.


1921.03.13. Ардын түр Засгийн газрыг байгуулав.


1921.03.24. Цэргийн яамыг байгуулж, Цэргийн яамны эрхэлсэн түшмэл бөгөөд Бүх цэргийн жанжнаар Д.Сүхбаатарыг томилжээ.


1921.04.10. Бүх цэргийн Зөвлөлийг байгуулав.


1921.07.10. Ардын засгийн Цэргийн явдлын яамыг байгуулан яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжинд Д.Сүхбаатарыг томилов.


1922.12.20. Цэргийн сайдаар С.Магсаржав томилогдов.

history_1482062100


1927.11.15. С.Дэндэвийг Цэргийн сайдаар томилов.


1929.01.23. Цэргийн сайдаар Ё.Сандагсүрэн томилогдов.


1929.03.22. Л.Дарьзав Цэргийн сайдаар томилогдов.


1930.04.15. Цэргийн явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлжээ.


1932.07.02. Цэргийн явдлын яамыг сэргээн байгуулж, сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, ХЦЗ-ийн Тэргүүлэгчид Г.Дэмидийг сонгон баталжээ.

ba888009cb5f726bbig


1937.09.02. Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар Х.Чойбалсанг томилов.

18_7570216272


1943.10.01. Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуулийг байгуулан Цэргийн явдлын яамны шууд харьяанд захируулав.


1944.07 сар. Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудыг Цэргийн явдлын яаманд шилжүүлэн захируулжээ.


1949.02.19. Цэргийн явдлын яамыг Улсыг батлан хамгаалах яам хэмээн нэрлэх болов.


1950.01.23. УБХЯ-ны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдов.


1952.05.29. УБХЯ-ны сайдаар Санжийн Батаа томилогдов.


1955.02.28. МАХЦ-ийн улс төрийн хэлтсийг Улс төрийн газар болгон дахин өргөтгөв.


1955.07.06. Улсыг Батлан хамгаалах яамыг татан буулгаж,  Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яамыг байгуулав. Монгол ардын хувьсгалт цэргийг Ардын цэрэг хэмээн нэрлэв.


1955.07.06. ЦНАХХЭЯ-ны сайдаар Цэдэнгийн Жанчив томилогдов.


1956.04.25. ЦНАХХЭЯ-ны сайдаар Батын Дорж томилогдов.


1959.06.23. Ардын цэргийн хэргийг эрхлэх яамыг байгуулав. Жамъянгийн Лхагвасүрэн АЦХЭЯ-ны сайдаар томилогдов.

9704u5maa4tf4admkkn6s28jj


1960.03.14. Армийн тэргүүний офицеруудын анхдугаар Зөвлөлгөөн болов.


1965.06.12. Ардын цэргийн Ерөнхий штабыг Ардын цэргийн Жанжин штаб болгон өөрчлөв.


1968.03.16. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 85 тоот зарлигаар АЦХЭЯ-ыг БНМАУ-ын Батлан хамгаалах яам болгов.


1969.07.05. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Б.Дорж томилогджээ.

527-1400746290дорж1-185x300


1978.09.28. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ж.Авхиа томилогдов.

Б_Дорж Авхиа


1979.05.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдын 130 тоот тушаалаар Армийн корпус /ерөнхий цэргийн 5 дугаар арми/, мотобуудлагын 1, 6, 8 дугаар дивизийг байгуулжээ.


1979.08.31. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 345 тоот тогтоолоор БНМАУ-ын Батлан хамгаалах Зөвлөлийг байгуулжээ.


1981.11.28. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 417 дугаар зарлигаар “БНМАУ-ын бүх нийтийн цэргийн үүргийн тухай” хуулийг баталжээ.


1982.10.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ж.Ёндон томилогдов.


1989.10.29. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Л.Моломжамц томилогдов.

miss-directors 06


1990.09.18. БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар Цэргийн шинэ тангараг батлагдав.


1990.09.28. БНМАУ-ын БХЯ-ны сайдаар Ш.Жадамбаа томилогдов.

hqdefault


1990.11.25. БХЯ-нд Тамгын хэлтэс шинээр байгуулав.


1991.06.11. Цэргийн дотоод албаны дүрэм, цэргийн сахилгын дүрэм, цэргийн хүрээний ба харуулын дүрмийг Ерөнхийлөгчийн 1 дүгээр зарлигаар шинэчлэн баталжээ.


1991.07.03. Цэргийн албан хаагчдыг шинэчлэн баталсан загварын дүрэмт хувцаст шилжүүлэх тухай БХЯ-ны сайдын тушаал гарав.


1991.11.25. МАА-ийн албан хаагчид цэргийн шинэ тангараг өргөв.


1992.05.05. Бүх цэргийн хар сүлдийг БХЯ хүлээн авав.


1992.05. Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдав.


1992.07.11. Бүх цэргийн хар сүлдийг Д.Сүхбаатарын талбайд анх цэнгүүлэв.


1994.06.13. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль батлагдав.


1994.06.30. Монгол Улсын цэргийн номлолын үндэс батлагдав.


1994.07.06. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Цэргийн цол олгох дүрмийг батлах тухай” зарлиг гарав.


1993.10. Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль батлагдав.


1995.01.03. Батлан хамгаалахын сайдын 3 тоот тушаалаар Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын цэргийн жинхэнэ алба хаах дүрэм, гэрээг батлав.


1996.07. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар Д.Дорлигжав томилогдов.


1996.08.10. Монгол Улсын Засгийн газрын “БХЯ-ны зохион байгуулалтын бүтэц, зардлын төсвийн хязгаар батлах тухай” 194 дүгээр тогтоолоор ЗХЕШ-ыг БХЯ-ны бүтцээс гаргав. Мөн БХЯ-нд Төрийн нарийн бичгийн дарга гэсэн орон тоо бий болов.


1997.04.24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 69 дүгээр зарлигаар “Цэргийн шинэчлэлийн бодлого” баримт бичгийг батлав.


1998.04.24. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Р.Одонбаатар томилогдов.


1999.01. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ш.Түвдэндорж томилогдов.


2000.05.15. Батлан хамгаалахын сайдын 149 тоот тушаалаар “Батлан хамгаалах салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үндсэн чиглэл”-ийг  батлав.


2000.08. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ж.Гүррагчаа томилогдов.

54dc8cb9e4c189.02204132


2000.09. “Центр АзБат-2000” хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчид оролцов.

b71fc7dcdde68817great


2000.12.02-03. Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах яамдын дээд хэмжээний Зөвлөлдөх уулзалт анх удаа Улаанбаатарт болжээ.


2003-2008. Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн баг АНУ-ын тэргүүлсэн Эвслийн “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд Ирак улсад үүрэг гүйцэтгэжээ.

2014.10.20.08


2003.01-08. Зэвсэгт хүчний Сургалтын хөдөлгөөнт баг (11 ээлжийн нийт 235 цэргийн албан хаагч) “Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд үүрэг гүйцэтгэсэн байна.


2003-2004. Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн баг Косово дахь НАТО-гийн Энхийг сахиулах ажиллагаанд Бельгийн салбарын бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэжээ.


2003-2004. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх НҮБ-ын цэргийн ажиглагчаар 2 офицер Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад үүрэг гүйцэтгэжээ.


2003-2004.  250 хүнтэй Мотобуудлагын салбарын хэмжээний цэргийн багийг НҮБ-ын Байнгын хүчний бүрэлдэхүүнд бүртгүүлсэн байна.


2004-2005. Б.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллажээ.


2004.03.03. Монгол Улсад Цэрэг-техникийн  буцалтгүй   тусламж үзүүлэх тухай ОХУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.


2004.10. Монгол-Энэтхэгийн Зэвсэгт хүчний Тусгай хүчний хамтарсан анхны “Нүүдэлчин заан” дадлага, сургалтыг Таван толгойд зохион байгуулжээ.


2005.03.18. Ц.Шаравдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.


2005.05.15. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслол болжээ.


2006.01.27. М.Сономпил Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдон ажиллажээ.


2006.06. Монгол Улсын Бүх цэргийн их Хар сүлдийн өргөө байгуулагджээ.


2006.11. ОХУ-ын Батлан хамгаалах яамтай “Монгол Улсын цэргийн албан хаагчдыг ОХУ-ын БХЯ-ны цэргийн сургуулиудад суралцуулах тухай гэрээ” /контракт/-г шинэчлэн байгуулжээ.


2007.12. Ж.Батхуяг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.


2008.05. Монгол Улсын Зэвсэгт хүчин, ОХУ-ын Зэвсэгт хүчний Энхийг сахиулах ажиллагааны “Дархан-1” хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулжээ.


2008.09. Л.Болд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.


2008.09. “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд Монгол Улсын цэргийн баг амжилттай оролцож дуусав.

2014.02.17.01


2009.07. “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль Улсын Их Хурлаар батлагдсанаар “Зэвсэгт хүчний хөгжлийн сан” байгуулагдан, үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэс бий болжээ.


2009.07. Анх удаа ОХУ-ын Омск хотын Кадетын корпуст 20 хөвгүүнийг суралцуулахаар илгээжээ.


2009.12. Афганистан Улсад “Аюулгүй байдлыг дэмжих Олон улсын цэргийн хүчний ажиллагаа”-ны ХБНГУ тэргүүлсэн Хойд зүгийн командлалын бүсэд манай Цэргийн баг Мотобуудлагын салааны бүрэлдэхүүнтэйгээр Германы цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэжээ.

105cd2_13556075_1186321144725736_1056002151_o_x974


2010.07. “Зэвсэгт хүчний тухай” хуулинд нэмэлт орсны дагуу Баян-Өлгий, Баянхонгор аймагт барилга инженерийн анги байгуулагджээ.

6n3aev1436oekqioneaa8rdiht


2010.08. Манай улсын нутаг дэвсгэрт “Дархан-3” хээрийн сургууль зохион байгуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчний 250 орчим цэргийн алба хаагч, 70 орчим техник оролцуулсан байна.


2010. БХЯ, ЗХЖШ-ын оролцоотой телевизийн 60 ангит “Тусгай салаа” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон билээ.

hqdefaultттт


2010.08 “Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг шинэчлэн баталжээ.


2010.11 БХИС-ийн харьяанд “Тэмүүжин өрлөг” дунд сургууль байгуулав.

959c525b438908445f459eb7b455ff6858efde39


2011.01. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад орон сууц олгох ажлыг зохион байгуулж, 1800 гаруй ахмад настанд орон сууц олгожээ.


2011.03. УИХ-аас жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгож хуульчилсны дагуу уг өдрийг анх удаа ёслон тэмдэглэв.


2011.05. “Зэвсэгт хүчний тухай” хуулинд нэмэлт орсны дагуу Сүхбаатар аймагт барилга инженерийн анги байгуулагдсан.


2011 он. “Догшин хар сүлдний нууц” баримтат киног бүтээж үзэгчдийн хүртээл болгов. Энэхүү баримтат кино “Тусгай салаа” олон ангит кино, “Тусгай салаа-2” уран сайхны киноны хамтаар 2017 оны хоёрдугаар сард Берлиний олон улсын кино наадмын “Энхийн төлөө кино” шагналыг хүртсэн юм.

145A0621-copy-810x540


2011.07.10. Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр байлдааны техник оролцсон цэргийн ёслолын жагсаал болов.


2011.08. Цэргийн төв госпиталийн өргөтгөлийн шав тавих ёслолын ажиллагаа болжээ.


2010-2011. БНХАУ-ын БХЯ-наас  Монгол Улсын  БХЯ-нд үзүүлсэн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр БХЯ-ны харьяа “Багабаян” ТӨҮГ-ын байрлалд Энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдыг нөхөн сэргээх цогцолбор төв байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлсэн байна.


2011-Өнөөг хүртэл. Дэлхийн хамгийн залуу орон буюу Зүүн Африкт орших Өмнөд Судан улсад НҮБ-ын мандатын дагуу зохион байгуулж байгаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэв.


2012.01 Жадамбын Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилов.


2012 он. Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилов.


2014 он. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй Америкийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.


2014 он. Халхын голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэв.


2014.05 Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэлзүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилго бүхий “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв.

db059d4e17faf4474f26437f4ceeed1360b56334


2014.10 НҮБ-ын хүчний командлагчаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан томилогдов. 2004 онд Ирак дахь олон үндэстний хангалтын төв “Чарли” бааз руу амиа золиослогчийн хийсэн халдлагыг таслан зогсоосон Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн захирагчаар ажиллаж Д.Баярсайхан ажиллаж байжээ.


2014.12 Ц.Цолмон Батлан хамгаалахын сайдаар томилогдов.


 2015.03  Өмнөд Суданы Ийда дах дүрвэгсдийн хуаранд гал гарсныг Монголын энхийг сахиулагчид цаг алдалгүй очиж, аюулыг шуурхай үнэлж, хамгаалалтын бүрэлдэхүүнийг салааны захирагчийн шийдвэрээр 2 бүлэгт хуваарилан галыг нутгийн ард иргэдтэй хамтран унтраах ажиллагааг амжилттай зохион байгуулав. Галын аюулын үед их хэмжээний сум тэсэрч байснаас гадна хүчтэй салхинд гал эрчтэй тархаж, 70 гаруй мянган хүнтэй дүрвэгсдийн хуаран бүрэн шатах аюултай байсан аж.


2015.05 Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Москвагийн Улаан талбайд болсон цэргийн сүрт парадад Монголын Зэвсэгт хүчний албан хаагчид оролцов.


2015.06 Дэслэгч генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилов.


2015.09 БНХАУ-ын Бээжин хотод, Тяньанмины талбайд Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярт Монголын зэвсэгт хүчний цэргийн баг оролцлоо.


2016.03 Батлан хамгаалахын их сургуулийн Спорт цогцолбор ашиглалтад орлоо.


2016.05 Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 цэргийн хээрийн топ сургуулийн нэг “Khaan quest” буюу “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагаа тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн ба 2016 оны 5-р сард хамгийн отгон ажиллагаа Тавантолгойд зохион байгуулагдав.


2016.07 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан ба үүний дотор Батлан хамгаалах яамыг Үндсэн чиг үүргийн яам болгон баталсан байна.


2016.07 Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилов.


2016.08 Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий Шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт явагдав.


2016.09 УИХ-аар Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг шинэчлэн батлав.


2017.01 Монгол Улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын Тусгай ажиллагааны цэргийн командлалтай хамтарсан “Энхийн өвөл-2017” энхийг дэмжих тусгай ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдав.


2017.01 Хуурай замын болон Агаарын цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгээ хүлээж авав. Батлан хамгаалахын багц хуулиуд, Зэвсэгт хүчний тухай хуульд Хуурай замын болон Агаарын цэргийн командлал цэргийн захиргааны удирдлагаа хэрэгжүүлдэг бие даасан байгууллага байхаар хуульчлагдсан. Биеэ даасан үйл ажиллагаа явуулахад командлалууд эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ, тэмдэгтэй болж байгаа нь онцгой үйл явдал. Командлалуудын бүтэц орон тоо шинэчлэгдэж, үйл ажиллагааны хувьд бүрэн бие даах үйл явц 2020 он хүртэл үргэлжлэх аж.

Сэтгэгдэл (3)

  1. Respect to post author, some wonderful selective information.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. I simply want to tell you that I am just new to blogs and really enjoyed you’re web page. Very likely I’m likely to bookmark your website . You certainly come with perfect writings. With thanks for revealing your blog site.

Сэтгэгдэл үлдээх