Other Voices

Д.Тэрбишдагва: Монгол Улсын эдийн засгийн асуудлыг сонгуультай холбогдуулан зохицуулж болохгүй

Sonin.mn 601 үзсэн135

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: 

-Шулуухан хэлэхэд татвар нэмэх нь хүмүүсийн дургүйг хүргэж магадгүй. Зах зээлийн нийгэмд шилжсэн бүх улсад “Хүн төрөх нь үнэн. Татвар төлөх нь үнэн. Үхэх нь үнэн” гэсэн зарчим байдаг. Татвар төлөхгүйгээр улсын төсөв бүрдэхгүй. Төсөв бүрдэхгүй бол цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхгүйгээс гадна нийгмийн халамжийн чиглэлийн бүхий л ажил зогсоно. Төсөв бүрдэхгүй байна гээд байнга гаднаас зээл аваад байж болохгүй.

Жирийн иргэнээс эхлээд аж ахуйн нэгж, төрийн өндөр албан тушаалтнууд бүгд татвараа шударгаар төлж, эх орныхоо эдийн засгийг өргөж явах хэрэгтэй. Түүнчлэн Монгол төр ОУВС-гийн шахалтаар бус өөрсдөө аль татвараа нэмэх вэ, алийг нь бууруулах вэ гэдгээ шийдвэрлэх ёстой гэж бодож байна.

-ОУВС-тай хийсэн тохиролцооноос ухрах гарц байхгүй. 24 тэрбум ам.долларын өрнөөс болоод Монгол Улсын эдийн засаг хүндрэлд орсон гэдгийг ард түмэн ойлгож байгаа. Одоо бол бид энэ өрнөөс хэрхэн гарах вэ гэдгээ л бодох цаг. Монгол улс дэлхий нийтэд ОУВС-тай хамтран ажиллахаа мэдээлсэн. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хойшлуулсан байвал үүнд шүүмжлэлтэй хандах нь зөв. Ер нь Монгол Улсын эдийн засгийн асуудлыг сонгуультай холбогдуулан зохицуулж болохгүй.

Сэтгэгдэл үлдээх