America/Europe

Улс орнууд хана хэрмээр тусгаарлагдсаар байна

Politik.mn 932 үзсэн0

Зөвлөлтийн орнууд

2015 оны эхнээс Балтийн тэнгисийн орнууд Орос, Белорусстай хиллэдэг хэсгээрээ хана, байгууламж босгох олон тооны төсөл хөтөлбөр эхлүүлжээ.

2015 онд Эстон улс ОХУ-тай хиллэдэг хэсгээрээ хана босгох шийдэлд хүрснээ зарласан. Байгууламжийн урт нь 108 км үргэлжилдэг.

2016 онд яг ийм төслийг Латви улс хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Латви, Оросын хилийн дагуу 92 км урттай саад босгож эхэлжээ. Балтийн тэнгисийн нөгөө улс болох Литва ч энэ онд ОХУ-тай хиллэдэг хэсгээрээ хана барих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Энэхүү ханыг Калининград мужийн хилийн дагуу барих бөгөөд 135 км урттай байх аж.

Үүнээс гадна Латви, Литва улс Белорусстай хиллэдэг хэсгээрээ ч хана босгох төлөвлөгөөтэй байгаагаа зарлав.

Балтийн тэнгисийн орнууд ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь Орос, Белоруссаас хууль бус цагаачид орж ирэхийг хязгаарлахтай холбоотой. Эстон, Латви, Литвийн нутгаар цагаач, дүрвэгсэд Европын холбооны бусад орнууд руу нэвтрэхийг оролддог. Түүнчлэн Балтийн тэнгисийн орнууд Орос, Белорусстай хана хэрмээр тусгаарласнаар контрбандын хэрэг үгүй болно гэж үзэж байна.

Украин улс ч бас ОХУ-аас ханаар зааглагдах шинжтэй. 2014 онд тус улсын засаг захиргаа “Европын далан” хэмээх амбиц ихтэй, үнэтэй (25 тэрбум гаруй ам.доллар) төсөл хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн юм. Арсений Яценюкийн санаачилсан, нэг талын санаачилгатай уг төслөөр бол Оростой 2000 гаруй км үргэлжилсэн хиллэдэг хэсгээрээ саад босгож, Украины төдийгүй Европ дахины аюулгүй байдлыг хангах гэнэ.

Бүслэгдсэн цайз – Европ

1025418340

Европын орнууд үндсэндээ хууль бус цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор л хилийнхээ дагуу хана босгодог. Яг энэ зорилгоор Грек улс 2012 онд Туркээс ханаар тусгаарлагдсан. 2015 онд Европт эхэлсэн цагаачлалын хямралын улмаас Ойрхи Дорнод, түүнчлэн Хойд Африк, Өмнөд Азиас ч хууль бус цагаачид асар ихээр орж ирж, Европын холбооны орнуудад ноцтой хүндрэл үүсгэсэн. Ийм олон тооны цагаач хүлээн авахад бэлэн бус байсан Европын орнуудын олонх нь хилийнхээ дагуу хана босгоход хүрсэн байна.

Унгар улс 2015 онд Сербитэй, түүнчлэн Румын, Хорваттай хиллэдэг хэсгээрээ хязгаарлалт тогтоохоор шийдсэн. Тун удалгүй хаалт босгох системийг Словени улс Хорваттай хиллэдэг хэсэгтээ хэрэглэхээр болсноо зарласан юм. Үүнтэй зэрэгцээд Австри улс Словенитэй хиллэдэг хэсэгтээ хана босгож эхэлснээ зарласан бол 2015 онд Македон Гректэй, Испани Мароккотой хиллэдэг хэсгүүдээрээ саад босгож эхэлжээ.

20 тэрбум ам.долларын өртөгтэй санаа

1049321772

АНУ, Мексикийн хилийн дагуу 1078 км үргэлжлэх хэрэм Ерөнхийлөгч Клинтоны үеэс эхэлсэн юм. Ханын ихэнх хэсгийг 2006 оноос хойш буюу Ерөнхийлөгч Жорж Бушийн үед барьж босгосон.

Харин энэ оны нэгдүгээр сард одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, АНУ-ын хуурай замын хилийн бүх хэсэгт хана босгох тогтоолд гарын үсэг зурсан юм. Хилийн ийм хэсэг 3000 гаруй км үргэлжилнэ. Ийнхүү Трамп дахиад 1600 км хана барихаар төлөвлөжээ. Энэхүү хаалт хязгаарыг байгуулахад 21.6 тэрбум ам.доллар гарах тооцооллыг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас гаргасан байна.

Трампын бодож байгаагаар энэхүү хаалт хязгаар нь Мексикээс ирэх хууль бус цагаачдын урсгалыг зогсоох бөгөөд үүний үр дүнд АНУ-ын засаг захиргаа хэдэн мянган хүний амь амьдралыг аварч, хэдэн сая ажлын байр, хэдэн тэрбум ам.долларыг хадгалж үлдэж чадах гэнэ.

Хуучин колони орнуудын цэргийн хаалт

large_947e

Ойрхи Дорнодын орнууд аюулгүй байдлын үүднээс хөрш орнуудтайгаа ханаар зааглагдах шийдвэр гаргадаг. Үүний ихэнх шалтгаан нь терроризмын аюул заналхийллийг зогсоох үүрэгтэй. Энэ зорилгоор Турк улс Сири, Ирактай хиллэдэг хэсэгтээ хана босгожээ. 2002 онд Израиль, Палестины хооронд барьсан саад нь Израильд радикал палестинчуудаас бүрдсэн алан хядагчид орж ирэхийг зогсоох үүрэгтэй байлаа. Хойд Африкт улсын хилийг цагаачлалтай тэмцэх, мөн босогчдын халдлагаас хамгаалах зорилгоор хана хэрэмтэй болгодог. Үүнд Баруун Сахар ба Мароккогийн зүүн өмнөд хэсэгт байрлах “Мароккогийн хана” орно.

Зүүн ба Зүүн Өмнөд Ази

A North Korea woman soldier patrols the bank of the Yalu River which separates the North Korean town of Sinuiju from the Chinese border town of Dandong, northeast China's Liaoning province on April 26, 2014. North Korea is a "pariah state" whose heavily militarised border with the South marks "freedom's frontier", US President Barack Obama told American troops in Seoul as he wraps up a two day visit to South Korea, said Pyongyang's continued pursuit of nuclear weapons is "a path that leads only to more isolation". CHINA OUT AFP PHOTO (Photo credit should read STR/AFP/Getty Images)

Азийн орнуудад ч аюулгүй байдлын үүднээс хөршөөсөө ханаараа тусгаарлагдсан газрууд цөөнгүй бий. 2016 онд Тайланд улс хил орчмын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Малайзтай хиллэдэг хэсгээрээ саад босгосон. БНАСАУ 2006 онд цөмийн туршилт хийсний дараахан Хятад улс Кимийн дэглэмтэй ханаар тусгаарлах шийдвэр гаргасан.

2004 онд Энэтхэг улс Пакистаны Жамму, Кашмир мужтай хиллэдэг хэсэгтээ 550 км урт хана барьж дуусгасан. Энэхүү хаалт нь Пакистанаас орж ирэх халдлагаас хамгаалах зорилготой гэнэ. Үүнээс гадна Энэтхэг баруун талдаа Бангладештэй хиллэдэг хэсэгтээ 4000 км үргэлжилсэн хана босгосон. Энэ нь мөн л контрбанд, хууль бус цагаачлал, алан хядагчид орж ирэхээс хамгаалах зорилготой байжээ.

Хана бол зөвшилцлийн үр дүн

Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд зааснаар улсын хилийн дагуу хаалт, хана барихдаа хилийн зурвасыг урьдчилан тогтоосны үндсэн дээр хийх ёстой гэнэ. Улс орнууд хилийн зурвас, заагаа тогтоож, хилийн тэмдгээ байршуулах зөвшилцөлд хүрсэн байх ёстой. Үүний тулд хилийн зурвасын холимог комисс бүрдүүлж, газар нутаг, хилийн шугамыг нарийн тэмдэглэдэг аж. Энэхүү баримтыг хоёр тал хоёулаа баталж, аль аль тал нь хүлээн зөвшөөрсний дараа хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ.

Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Европын эрх зүйн тэнхмийн доцент Николай Топорнины хэлснээр хэрвээ энэхүү нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд хөрш зэргэлдээ ямар ч орон хаалт, хана, хашаагаар зааглах эрхтэй гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master