Post

Монгол Улсын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн өргөн барина

www.zasag.mn 289 үзсэн1

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын хөгжлийн цогц бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг шинэчлэн дахин өргөн барих гэж байгааг хэлсэн юм. Өмнө нь буюу 2014 оны есдүгээр сарын 4-нд уг тогтоолын төслийг өргөн барьж байсан ч эргүүлэн татсан юм. Учир нь энэ тогтоолыг өргөн барьсны дараа УИХ-ны нэгдсэн чуулганаар болон холбогдох байнгын хороодоор хэд хэдэн удаа хэлэлцсэн. Ингэж хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн зүгээс нэлээн олон санал гарган тогтоолын төслийг шинэчлэн боловсруулах нь зүйтэй юм гэсэн чиглэл өгсний дагуу Засгийн газар тогтоолын төслийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.

Монгол Улсын хүн ам зүйн тухайд 0-14 насны хүүхдүүд нийт хүн амын 25 орчим хувийг эзэлж байгаа бол 15-60 насны хүн ам 65 хувийг эзэлж байгаа. Харин 60-аас дээш насны хүмүүсийн эзлэх хувь 6 хувь байна. 2010-2040 оны хэтийн төлвийн шинэчилсэн тооцоогоор ойрын 10 жилд хөдөлмөрийн насны хүн амын нийгэмд эзлэх байр суурь өндөр байх үзүүлэлт ажиглагдаж байгаа.

Гэвч 2025 он гэхэд нийт хүн амд эзлэх үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо буурах хандлага байгаа. Дээр нь 60-аас дээш насны хүн амын тоо эрчимтэй буюу гурав дахин өснө гэсэн судалгаа байгаа аж. Өөрөөр хэлбэл 2025-2040 оны хооронд ахмад настны тоо гурав дахин өсч, нийт хүн амд эзлэх хувь нь 18 болох юм байна.

Хүн амын талаар төрөөс баримтлах бодлогод гурван зүйлийг онцлон тусгажээ. Үүнд:

  • Хүн амын тогтвортой өсөлтийг хангахын тулд төрөлтийг дэмжсэн бодлогыг энэ бичиг баримтад шинжлэх ухааны үндэслэлтэй суулгах нь зүйтэй гэж үзсэн.
  • Хүн амын суурьшлын асуудлыг төрийн зүгээс анхаарах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь нийслэл болон бусад хот руу шилжигсдийн тоо өндөр байгаа. Монгол Улсын хүн амын 3/2 нь хот суурин газарт амьдарч байгаа бол хот сууринд амьдрагсдын 68 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Тиймээс энэ нөхцлийг тогтворжуулах цаашид бууруулах нь бодлогын бичиг баримтын нэг зорилго юм.
  • Иргэд, гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэх, амьдарлын чанарын дээшлүүлэхэд анхаарах нь бодлогын баримт бичгийн бас нэг чухал асуудал гэж үзсэн байна.

Массачусетсийн институттэй хамтран ажиллана

Дээд боловсролын шинэчлэл, хөгжлийг түргэтгэх, боловсрол шинжлэх ухааны салбарт шинэ технологийг нэвтрүүлэх зорилгоор АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар БСШУ-ны сайд Л.Гантөмөрт олгожээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2014 оны нэгдүгээр сард тус сургуультай хамтран ажиллах хүсэлт илгээсэн бөгөөд гуравдугаар сард хариу ирж, тэдний талаас ч манай сургуулиудтай ирж танилцаад хамтран ажиллах шийдвэр гаргажээ.

Монгол үндэстэн маш өндөр оюуны чадавхтай, боловсролдоо их анхаардаг гэж үзэж хамтран ажиллах шийдвэр гаргажээ. Одоогоор санамж бичиг байгуулсан байгаа бөгөөд хэлэлцээрийг энэ сарын 16-20-нд байгуулах аж. Тус институттэй хамтран ажилласнаар Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт хөгжил дэвшил гарна хэмээн Засгийн газар үзэж байгаа аж. Тус институт нь 1968 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 11,000 гаруй оюутантай, 1,000 гаруй профессор, 800 гаруй багштай үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Байгуулагдсан цагаас нь хойш 82 Нобелийн шагналтан тус сургуулиас төрсөн бөгөөд төгсөгчдөөс нь 25,800 гаруй компанийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Тус сургууль улсынхаа эдийн засагт нэг жилд хоёр их наяд ам.долларыг төвлөрүүлдэг аж. Мөн сүүлийн гурван жил дэлхийн шилдэг их дээд суруулийн жагсаалтыг тэргүүлжээ. Массачусетсийн институтийг Монголын 15 оюутан төгссөн байна.

Сэтгэгдэл (1)

  1. My spouse and i were absolutely fulfilled when Ervin could carry out his basic research via the ideas he gained through the site. It’s not at all simplistic to simply always be freely giving guidelines that other people may have been selling. We recognize we have the website owner to give thanks to for this. The main explanations you’ve made, the easy website menu, the relationships your site give support to promote – it’s got most incredible, and it’s aiding our son and us recognize that that matter is cool, and that is extremely pressing. Thank you for everything!

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх