Hot Topic + Experts

Засгийн газрын унтаа, удаан, урагшгүй байдлынх нь бас нэг гэрч

Н.Эрдэнэ 3,862 үзсэн2

Хүний өөрийнгүй олон улстөрчдөөс унхиагүй, урагшгүй, удаанаараа дуудуулж яваа Мэргэжлийн Засгийн газарт “тамхины магнат” гэж хаа нэг хэвлэлээр чичлүүлэхээс өөрөөр хэл аманд ороод, орооцолдоод байдаггүй хий багатай нэг сайд байна аа. Хий багатай авч хийсэн ажлаар маруухан, хийх гэж бичиг цаас болсоор яваа төлөвлөгөө ихтэй л сайд юм байх.

Зүгээр байгаа уул усны нэрээр оролдож, Ерөнхийлөгчийн уулзалтад олны өмнө унтдаг, төр засаг нь халаас хоосныг мэдсээр байж тэрбум долларын төмөр замын төсөл цочсон юм шиг зүтгүүлж парламентад ад болдог, чуулганы танхимд салбараа матахаас өөр зүйлгүй гэх мэт хамгийн урагшгүй, удаан ажиллагаатай сайд нарынх нь дэргэд овоо асуудалд ороод байдаггүй гэх л байх.

Саяхан нэг сайтад Ц.Дашдорж сайдын ярилцлага нийтлэгдсэн ба сэтгүүлч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг гартаа авснаас хойш есөн сарын хугацаанд юу хийснийг нь хангалттай лавлаж асуужээ.

Харин сайдын хариултаас хийсэн ажил огт олж харсангүй. Харин ч манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч салбар болсон уул уурхайн салбар ийм удаан, унтаа байдалд байгаа юм чинь өнөөгийн хямралт нөхцөл байдлаас яаж гарах вэ дээ хэмээх ойлголт төрж байх юм.

Тэрээр “…нэг шуурганд хоосордоггүй, нэг тарганд цаддаггүй гэдэг шиг өсөлт бууралтын аль ч үед үйл ажиллагаа нь хэвийн явдаг салбарыг бий болгохын төлөө ажиллаж байна, …салбарын нөхцөл байдлыг хөндлөнгөөс дүгнэсэн хөрөнгө оруулагчдын саналыг нэгтгэн дүгнэж үзлээ, …эн тэргүүнд эрхзүйн орчноо цэгцэлж авахаар шийдсэн, …хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход орон нутгаас өргөдөл тус бүрээр санал авдаг журмыг өөрчилнө, …алс хэтдээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувьд уул уурхай хөгжүүлж болох талаар ярьж байна, тийм ч учраас хайгуулын ажлыг тэргүүн ээлжинд дэмжих бодлогын арга хэмжээг авна” хэмээн баахан ирээдүй цаг дээр ярьжээ.

Жигтэйхэн л дүгнэлт, судалгаа бичиг цаас болж суугаа аж. Харамсалтай нь амьдрал дээр, Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх багахан ч атугай алхам энэ салбарт хийгдсэнгүй таг гацсан.

Гацууртын ордын хэлэлцээний түвшинг ахиулах зарчмаар эрчимтэй ажиллаж байна гэнэ, Тавантолгойн гэрээний талууд үндсэн нөхцөлүүд дээр тохиролцож байгаа л гэнэ.

Гэрээг ингэж хийв, ажил төдийд эхэлнэ, ингэж үр ашиг авна гээд том дуугаар тодхон хэлчихсэн үгс даанч алга.

Дархан-Сэлэнгийн бүсэд байгуулах хар төмөрлөгийн цогцолбор үйлдвэр, Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр барих л юм гэнэ. Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил учраас “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ гэнэ.

Салбарын сайдаар томилогдож очоод есөн сарын нүүр үзчихсэн сайд “Таныг сайдын суудлаа өгнө гэсэн мэдээлэл цацагдсан энэ үнэн үү?” гэсэн сэтгүүлчийн ганцхан асуултад л “Би тийм юм огт яриагүй. Тийм цуурхал тараасан байна лээ” хэмээн итгэлтэй, тодорхой хариулсан байх юм.

Сэтгэгдэл (2)

  1. Appreciate you sharing, great blog.Really looking forward to read more. Really Cool.

    https://www.reddit.com/r/Models/comments/8cmuk4/sexy_nude_models_live_free_on_webcam/?ref=share&ref_source=link

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master