Other Voices

Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй тул заавал албадуулахгүйгээр Засгийн газар биелүүлэх ёстой

ikon.mn 3,259 үзсэн11

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал:

-Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагт ирүүлсэн нэхэмжлэл хүсэлтийн дагуу тус шүүх холбогдох хуулийн дагуу хугацаанд нь буюу 2017 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүсэлтийг хэлэлцэж, морин уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан.

Хариуцагч хуульд заасны дагуу уралдааныг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг шүүхэд баримтаар нотлоогүй тул түдгэлзүүлэх хуультай.

Шүүхийн шийдвэр уншиж сонсгомогц хүчинтэй тул заавал албадуулахгүйгээр Засгийн газар биелүүлэх ёстой. Шүүгч түдгэлзүүлэх захирамжаа гаргасан. Захирамжид гомдол гаргах эсэхээ хариуцагч илэрхийлээгүй байна.

Хууль зүйн дэд сайд “Үндсэн хуульд зааснаар Засгийн шийдвэрийг Засгийн газар өөрөө, эсхүл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх ЗГ-н шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн” гэж олон нийтийн сүлжээнд мэдээлсэн.

Энэ бол 2016 оны долоодугаар сарын 1-нээс өмнө хэрэгжиж байсан хуучин захиргааны процессын хуульд өгсөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааныг заасан тул энэхүү маргаан нь Цэцэд харьяалсан маргаан бус, хуулийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн хянах маргаан гэдэгт эргэлзээ байхгүй. 2016 оны долоодугаар сараас шинэ Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж байгаа.

Сэтгэгдэл үлдээх