Hot Topic + Experts

Энгэр цоолохоос өөр гавьяагүй эмгэнэлт улс төр

24цаг.мн 3,613 үзсэн4

УИХ-ын гишүүд юу хийх ёстой вэ. УИХ хэмээх улс төрийн цөм болсон байгууллагын гишүүний хувьд хууль санаачлах, батлах, хэрэгжилтэд нь анхаарал тавих үүрэгтэй. Сонгогдсон ард иргэдийнхээ төлөөлөл болсны хувьд чуулган, байнгын хорооны хуралдаа идэвхтэй сууж, ажлын хэсэгт ажиллах ёстой.

Гэвч өнөөгийн УИХ-д ажлаа нэр төртэй хийж байгаа гишүүнийг хайж олох нь хэцүү болжээ. Намрын чуулганы ирцийн мэдээнээс харахад бараг тэн хагас нь чуулгандаа 50 хувь, зарим нь бүр 16-хан хувийн ирцтэй суусан байх юм. Үүнээс харахад өнөөгийн парламентад чуулгандаа суудаггүй чулуу “хөөлгөгчид их” болжээ гэж дүгнэмээр.  Учир нь сонгуулийн үеэр долоох шахам байсан тэд сонгогдчихоод “тэнгэрийн амьтан” мэт ярвайж яваа бол зарим нь бүр өнөөдрийг хүртэл сонгуулийн шокноосоо гараагүй “Одоо л төрийн том хүн болсон гэдгээ ухаарлаа” гэцгээж байх юм.

За энэ ч дүүрч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр өнгөрсөн зүйлийг ярьж улиг болоод яахав гэхэд бас хэлэхгүй өнгөрч боломгүй нэг зүйл нүдний өмнүүр жирэлзээд байна. Улс орны эдийн засаг хүнд үед дээр дооргүй хэмнэлт ярьж, үргүй зардал гаргахгүй байх талаар шуугиж байна. Иргэд ч эдийн засгаа аварч үлдэх ганц зам нь хэмнэлт юм бол бүсээ чангалахаас яахав хэмээн гүрийсээр. Гэвч улс төрчид өөрсдөө бүсээ тасартал тансаглаж, бүдүүн баараг шоу хийж байгаа нь ариун явдал уу.

Намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. Уг нь тэд энэ хугацаанд чуулганаар батлагдсан хуулиа сурталчилан таниулж, иргэдийнхээ санаа бодлыг сонсох учиртай. Ялангуяа нэгэнт авахаар шийдээд байгаа Олон улсын Валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өө танилцуулах нь тэдний үүрэг. Учир нь энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 2017, 2018 онд нэмэлт цалин харалтгүй болж, тэтгэврийн нас, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэхээр болчихсон. Үүнийгээ учирлах ёстой. Тэгж гэмээ нь хүнд үеийг арай тайвнаар туулна. Учир нь Олон улсын Валютын сангийн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Украинд ард иргэдээ татвараар хэт дарангуйлж байгаа тул улс төрийн тогтворгүй байдал үүсч, ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд тэгэх магадлал ч маш өндөр байгаа юм. Хэн ч асар их хэмжээний зардал болгож, төвхнүүлээд байгаа Засгаа унагаахыг хүсэхгүй. Үүний цаана томоохон хөрөнгө оруулагчдын итгэл, хүлээлт яригдана.

Гэвч шагнал өгөхөөс өөр ажилгүй шалдар булдар яригсад төрийн мөнгөөр туйлж явааг юу гэж ойлгох вэ? Улстөрчид хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлж, улс орноо аврах талаар ярих нь зүйн хэрэг бус уу.

“Засаг” 21 аймгийн зуу гаруй малчдад шагнал хүртээжээ. Мэдээж, улс орны цөм болсон малчдаа сайшаах нь зөв. Гэвч нэг малчинд шагнал өгөх гэж нижгээд жийп явж байгаа нь эдийн засаг хүндэрсэн энэ үед арай л хэтийдсэн арга хэмжээ биш гэж үү. Жийп болгоны “хоол”, жийж байгаа хүмүүсийн зардал, цалинг төрөөс гаргаж байгаа. Зарим нь бүр жийпээ голж “жижиг” гэх онгоцоор тухлаж байна. Бас болоогүй нэг сайдыг дагаж нэлээдгүй хурган дарга нар давхилддаг гээд бодохоор төсөв түлэгдэж цоорч байгаа нь арга байж уу. Тэвчиж болох зардалдаа оруулж сумынхаа Засаг даргаар биш юмаа гэхэд Аймгийн Засаг даргаараа гардуулчихад малчид минь баярлаад л явчихна. Тэдэнд хэн ирж гардуулах нь чухал биш. Хэн нэгэн тэдний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж байгаа нь чухал. За яахав үнэхээр хүндэтгэл үзүүлэх гэж байгаа бол бүгдийг нь Төрийн ордондоо урин залж, хайр хишгээ хүртээхэд болох биш үү. Өдөр, шөнөгүй, өглөө оройгүй малаа хариулдаг нь Төрийн ордон байтугай төв орон газар тоотой барааддаг улс шүү дээ.

7iehi61oaoj7fb0i3gu3nk8k7r

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Сайд, дарга нь энгэр цоолж эмгэнэлт улс төрийг хөгжүүлж байхад салбаганасан хурган дарга нь яаж зүгээр байхав. Тавгийн хэдэн боов өгчихөөд таахалзаж ирээд зураг даруулж шоу хийцгээж байна. Тааруухан амьдралтай иргэдтэйгээ тааруулж харьцаж байгаа нь энэ үү. Хэдхэн халтар боовоор хэзээ шоу хийхээ болих вэ? Толгой тавьдаг дэрийг нь бөгсөөрөө бузарласан тэдэнд ёс зүй байна уу? УИХ-ын гишүүн, улс төрчдийн хийх ажил бол телевизээр гарч, тэрслүү үг сэтгүүлчдэд шидэж, сонинд ярилцлага өгч, сонгуулийн шагнал гардуулах биш юм. Харин Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улс орны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдгийг эрхэм түшээдэд сануулъя.

Сэтгэгдэл (4)

  1. I’ve been absent for a while, but now I remember why I used to love this blog. Thanks, I’ll try and check back more often. How frequently you update your site?

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. I keep listening to the news update speak about getting boundless online grant applications so I have been looking around for the best site to get one. Could you tell me please, where could i get some?

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх