Other Voices

Н.Амарзаяа: Бид чинь тус тусдаа завгүй, мундаг боловсролтой хүмүүс

Medee.mn 2,970 үзсэн3

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

-Бид хэд эмэгтэйчүүдээрээ нэлээд амь нэгтэй байгаа. Намрын чуулганы хугацаанд эмэгтэй гишүүд рүү чиглэсэн ээлж дараатай сөрөг мэдээллүүд ч нэлээд цацагдлаа. Ийм асуудал үүсэхэд сэтгэл санаа ч тавгүй болдог юм байна. Зохион байгуулалттай эсэхийг нь мэдэхгүй. Гэхдээ эмэгтэй гишүүд рүү ингэж дайрч байгаа явдлыг бид дотооддоо ярьж, нэгэндээ “Болгоомжтой байгаарай” л гэж захидаг. Өөр юу гэж ч хэлэх билээ. Бид чинь тус тусдаа завгүй, мундаг боловсролтой хүмүүс. Цаг зав гаргаад, сууж ярих нь ховор ч гэсэн нэгнээ дэмжээд, сонсоод явдаг. Нөгөө талаар МАН парламентад олонхи болж, албан ёсоор бүлгээ байгуулсан. Тийм учраас бүлэг дотор бүлэг байгуулах шаардлагагүй гэж бид үзсэн юм. Гэхдээ эмэгтэй гишүүд намын даргатайгаа ярилцаж байгаад, Б.Саранчимэг гишүүнийг бүлгийн дэд даргаар томилуулах шийдвэрт хүрсэн. Ямар ч байсан удирдах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл багтсан. Намын дэргэд эмэгтэйчүүдийн байгууллага байгаа учраас дуу хоолойгоо намдаа хүргэх боломж нь ч нээлттэй байдаг. Энэ утгаараа бид бүлэг байгуулъя гэж зүтгээгүй.

Сэтгэгдэл (3)

  1. Thank you for sharing with us, I conceive this website really stands out :D.

    http://www.iomoio.net

  2. I just want to tell you that I am very new to blogging and certainly savored your blog. Most likely I’m likely to bookmark your blog . You certainly come with really good articles and reviews. Kudos for revealing your webpage.

  3. Viagra Perime Viagra Ohne Potenzstorung Female Cialis Recomended Dose cialis tablets for sale Amoxicillin Cyp

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master