Video

Догшин хар сүлдний нууц

Politik.mn 10,324 үзсэн0

Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог Cinema for Peace буюу “Энхийн төлөө кино” шагналыг Монголын кино уран бүтээлчид хүртлээ. Энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Берлиний кино наадмын хүрээнд 15 дахь удаагийн Cinema for Peace ёслолын арга хэмжээ болж Best Supporter буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн гурамсан төсөлд олгожээ.

Шагналыг тус төслийн санаачлагч, зөвлөх продюссер УИХ-ын гишүүн Л.Болд ахлагчтай баг Рейхстагийн ордонд гардан авчээ.

Дээрх уран бүтээлүүдээс “Догшин хар сүлдний нууц” баримтат киног албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна. Баримтат киноны продюссерээр Цогсүрэнгийн Ганболд, найруулагчаар Л.Ариунжаргал, зохиогч, хөтлөгчөөр А.Батпүрэв, зураглаачаар Б.Пүрэвдорж, хөгжмийн зохиолчоор Н.Жанцанноров, редактороор Д.Цэрэнжав, зураачаар Б.Нямхүү, компьютер графикчаар Г.Булгантамир, дууны найруулагчаар С.Саруул нар ажиллаж, тайлбарыг Р.Мөнхсайхан, Ж.Дарамсүрэн нар уншсан байна.

Киноны ерөнхий зөвлөх нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд асан Л.Болд, цэргийн зөвлөхүүд нь хошууч генерал агсан М.Борбаатар, хошууч генерал З.Болдбаатар, цэргийн түүх судлаач Х.Шагдар, түүхийн зөвлөх нь багш Х.Чунт нар болно.

Сэтгэгдэл үлдээх