America/Europe

Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх дутуу мэдээлэл өгснийхөө төлөө огцорлоо

Politik.mn 728 үзсэн1

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн огцрох өргөдлөө өглөө. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Оросын Элчин сайд Сергей Кисляктай холбоотой дутуу мэдээлэл өгснөө хүлээж, Доналд Трампаас уучлалт гуйжээ.

Флинн ажлаа хүлээлгэн өгөх болсон тухай мэдэгдэлдээ Трампыг тангараг өргөхөөс өмнө үйл явдал түргэн өрнөсөн, анхаарал болгоомжгүй байснаасаа болж дэд ерөнхийлөгчид болон бусад хүмүүст Оросын Элчинтэй утсаар ярьсан тухай дутуу мэдээлэл өгсөн гэнэ. Тэрээр “Би Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчөөс чин сэтгэлээсээ уучлалт хүсч, тэд ч миний хүсэлтийг хүлээн авсан” гэж мэдэгджээ.

Флинн өнгөрсөн арванхоёрдугаар сард Оросын Элчин сайдтай утсаар ярьжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албыг өдгөө генерал Жозеф Кит Келлог хашихаар болсон аж. Түүнийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд тэргүүнээр ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр армид 30 жил алба хаахдаа Вьетнам, Камбож, Панам, Персийн буланд ажиллаж байжээ.

АНУ-ын Хуульзүйн яамнаас Флиннийг Кисляктай холбоотой, Оросын талын дарамтад орсон байж болзошгүй тухай Цагаан ордонд анхааруулж байсан тухай “Washington Post” сонинд мэдээлжээ.

Юутай ч АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн албан тушаалаа өгөх үеэрээ Доналд Трампын багийнхныг амжилтад хүрнэ гэдэгт итгэдэг гэж мэдэгджээ. Тэрээр “Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майкл Пенсийн хүчирхэг удирдлагатай гайхалтай багийнхан АНУ-ын түүхэнд агуу их Ерөнхийлөгчийн засаглалын нэг хэмээн үлдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Америкийн ард түмэн тэдэнд Америкийг дахин агуу улс болгоход тусална гэдэгт бат итгэж байна” хэмээн мэдэгджээ. Түүний хувьд ийм агуу хүмүүстэй хамт алба хааж байсан нь нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглэсэн байна.

Флинн гуравхан долоо хоногийн хугацаанд Америкийн гадаад бодлогыг үндсээр нь өөрчилж, Америкийн дэлхий дахин дахь тэргүүлэгч байр суурийг эргүүлэн авчирсан Трамптай хамт ажилласан нь жинхэнэ нэр төр байсан гэжээ.

Сэтгэгдэл (1)

  1. Hiya, I’m really glad I’ve found this info. Today bloggers publish only about gossips and internet and this is really annoying. A good blog with interesting content, this is what I need. Thanks for keeping this web site, I will be visiting it. Do you do newsletters? Cant find it.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх