Other Voices

Д.Оюунхорол сайдад зохих хэмжээний хариуцлага хүлээлгэх нь зүйтэй

24цаг.мн 6,748 үзсэн1

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Надад авлигын талаарх мэдээлэл ирсэн. Энэ дагуу шалгахад үнэн байсан. Тодруулбал газрын дарга нар авлигын асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэсэн. Би авсан мэдээллээ л олон нийтэд дамжуулсан.

Надад Д.Оюунхорол гишүүн рүү дайрсан улс төрийн далд санаа байхгүй ээ. Саяны авлигатай холбоотой асуудал Д.Оюунхорол сайдтай холбоогүй. Яаманд нь ажиллаж байгаа хүмүүсийн асуудал шүү дээ.

Цэвэрлэх байгууламжийн асуудлыг бүгд мэддэг. Үндсэн хуулиар эрүүл аюулгүй орчинд амьдрах нь Монгол Улсын иргэний эрх байтал үүнийг биелүүлэхийн тулд төр үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Төрийг төлөөлдөг гурван албан тушаалтан бий.  Улаанбаатар хотын дарга Су.Батболд, БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр нар хамтдаа нэгдэж,  нэг баг болоод ажлаа эхэл. Энэ дулааны улирлыг орхигдуулж болохгүй. Хангалттай ярьлаа. Сүүлийн 10 жил ярьсан ч энэ асуудал шийдэгдсэнгүй. Одоо шийдэх боломж нь ойртож байна. Техник эдийн засгийн үндэслэл нь гараад ирлээ. Зөвхөн техник үндэслэлийг нь тогтооход 5 тэрбум төгрөгийг шийдээд өглөө. Ярих нь ихэдлээ одоо хийх цаг нь боллоо. Энэ хавар ажлаа эхлээд намар очиж гүйцэтгэлийг нь шалгаад үнэхээр үр дүнтэй байвал Д.Оюунхорол, Су.Батболд, Г.Мөнхбаярыг “тэнгэрт тултал” нь магтана. Ажлаа жилийн дотор төлөвлөж хийхгүй бол огцруулж, дараагийн чаддаг хүмүүст ажлыг нь хүлээлгэн өгөх хэрэгтэй. Ажлаа хийх ёстойг сануулсан болохоос биш өнөөдөр огцруулна гэж яриагүй.

-Тэгэхдээ удирдаж байгаа яамных нь ажилтан авлигын хэрэгт холбогдож байна гэдэг бол том асуудал. Тиймээс Д.Оюунхорол сайдад зохих хэмжээний хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Сэтгэгдэл (1)

  1. I’m very happy to read this. This is the type of manual that needs to be given and not the random misinformation that’s at the other blogs. Appreciate your sharing this best doc.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх