Other Voices

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүнээр сонгогдоод ороод ирэнгүүт вакум орчинд оруулах ажиллагаа эхэлдэг

Medee.mn 1,751 үзсэн3

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-Нийгмийн хөгжил нь урагшилсан мөртлөө тогтолцоо нь хоцрогдчихсон байна. Жишээлбэл, хууль. Уг нь хууль санаачилна гэдэг хобби биш. Тооцоо судалгаатай, цаг үетэйгээ нийцсэн байх учиртай. Гэтэл өнөөдрийн батлагдаж буй ихэнх хуулиуд зарлага гаргахад чиглэсэн байна. Ямар ч хяналтгүй батлагдаж байна. Гэтэл хөгжингүй орнуудад судалгааны нарийн шүүлтүүртэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, манайд өнөөдөр батлагдаж буй хуулийн хэм хэмжээ Монгол Улсын эдийн засгийн хэм хэмжээнд нийцэх үү гэсэн нэгдсэн хязгаар алга. Хууль батлаад гаргаад л байдаг. Амьдралын хэм хэмжээ зохицуулж байгаа хуулиуд нь ямар ч шүүлтүүргүй.

УИХ-ын гишүүнээр сонгогдоод ороод ирэнгүүт вакум орчинд  оруулах ажиллагаа эхэлж байгаа юм. Адаглаад, танилцуулах сургалт огт өгөхгүй, шууд тусгай асарт наадам үзэх эрх олгох зэргээр вакумжуулж байна. УИХ-ын гишүүдийн машиныг маяактай болгож өгөөд л, аль ч байгууллагад нэвтрэх тусгай эрхийн  үнэмлэх олгох зэргээр шууд бүрэн эрхийг нь ойлгуулж байна. Гэтэл үүрэг, хариуцлага гэдэг зүйл төдийлөн яригдахгүй байх жишээтэй. 

Сэтгэгдэл (3)

  1. I just want to tell you that I am very new to blogging and site-building and truly liked this website. Likely I’m likely to bookmark your blog post . You absolutely have excellent posts. Cheers for revealing your web-site.

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master