Other Voices

АН-ын гишүүн Л.Бямбажаргал: Дэнзэн гэдэг хүнээс болж Н.Алтанхуягийг гүтгэж болохгүй

Sonin.mn 7,811 үзсэн2

 АН-ын гишүүн Л.Бямбажаргал:
-Сая Н.Алтанхуягийн эсрэг бичлэг, энэ тэр гүтгэлэг тараахад нь сайн мэдэх хүний хувьд би намынхандаа гомдож л байлаа. Бүх хамаатан саднаа ажилд аваад алаад хаясан ухааны юм яриад байдаг.
Гэтэл үнэн хэрэг дээрээ  Н.Алтанхуягийн танхимд Л.Гантөмөр сайд байсан уу байсан, С.Эрдэнэ сайд байсан уу байсан. Сая 10 гаруй мянган албан хаагч ажлаасаа халагдлаа гэж байна. Бүгд Н.Алтанхуягийн хүн байгаагүй шүү дээ. Яс юман дээрээ Дэнзэн гэдэг хүний хэргээс болж Н.Алтанхуягийг ингэж гүтгэж болохгүй. Би бол тэгж харахгүй байгаа.
Н.Алтанхуягийн алдаа бол бүх фракцуудын эрх ашгийг хангах гэж үзсэн явдал. Өөрөөр хэлвэл тэр Засгийн газрыг фракцуудад хувьчилаад өгчихсөн юм. За Эрдэнэ чи нийгмийн хамгааллаа ав, Гантөмөр чи боловсролоо ав гэх зэрэг. Нэг мэдсэн чинь өөрт нь захирагддаггүй бүгд жижиг бүлэг болчихсон. Үүнээс болоод Засгийн газар нь унасан. З.Энхболдын амжилтад хүрээгүйн шалтгаан нь нэгэнт шуудайнд хийсэн эвэр шиг болсон юмыг нөхөр бол захиргаадах гэж үзсэнд байсан. З.Энхболд бол магадгүй компанийн сайн захирал, менежер байж болох хүн. Харин яав ч улс төрийн намын менежер биш гэдэг нь харагдсан. З.Энхболд бүгдийг хамж захиргаадах гэж үзсэн биш харин ч өөртөө олон дайсан бий болгосон л доо.

Сэтгэгдэл (2)

  1. Hello.This post was extremely fascinating, particularly because I was searching for thoughts on this matter last Sunday.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх