Other Voices

12 сая ам.доллар Кувейт амласныг ашиглаагүй, одоо 42 тэрбум төгрөгөөр Төрийн ордонг яаж засах нь сонин

24цаг.мн 2,117 үзсэн1

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж:

-ЗГХЭГ-ын дарга Төрийн ордныг 42.4 тэрбумаар засварлана гэж ярьсан байна. Тийм боломж байгаа бол сайн байна. Гэхдээ Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Төрийн ордныг барихад зориулж 12 сая ам.доллар өгөхөөр шийдсэн байсныг ажил болгоогүй, харин одоо 42 тэрбум төгрөгөөр ямар засвар хийх нь сонин байна. Буулгаад дундах хэсэгт засвар хийнэ гэхээр санаанд багтахгүй л байна. Урд, хойд хэсгийг нь үлдээгээд голыг нь буулгахад Төрийн ордон тэсэх үү. Тийм дүгнэлт гарсан нь гайхалтай. АСЕМ-ын хуралдааны үеэр томоохон хуралдаанууд Төрийн ордны Их танхимд болсон. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагад байсных ордны барилгад санаа зовж л явсан. Одоо харахад, 42.4 тэрбум төгрөг төрд байгаа юм байна л даа. Нэгэнт ЗГХЭГ-ын дарга ийм танилцуулга хийсэн бол мэдэж байгаа биз. Зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлага бол бий. Гэхдээ амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхсэн нь манай түшээдийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг хэлчихье. “Төрийн ордноо барьчих. Эхний туслалцааг аваад хэрэгжүүлж эхлэхэд дараагийн хэсгийг өгье” гэж тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг айлчлал хийх үеэр хэлж байсан.  Манай улстөрчид үүнээс харахад, зөвхөн улс төрөө бодохоос биш, бүтээн байгуулалтын ажлуудаа, амин чухал асуудлуудаа орхигдуулж байжээ.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх