Трамп: Агуу Америкийг дахин босгоно
2017-01-21 12:56 4,274 үзсэн1

Өдгөө 70 нас зооглож яваа, хувьдаа 3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, шоубизнесмэн, уран илтгэгч Дональд Трамп Капитолын толгодыг чиглэн тангараг өргөхөөр алхаж явна. Америкчууд улс гүрнээ дэлхийн тэргүүлэгч, хамгийн хүчирхэг гүрэн хэвээр байлгах дуртай хүмүүс ажээ. Тиймээс ч “Агуу Америкийг дахин босгоно” гэсэн Трампын уриаг юунаас ч илүү дуртай хүлээж авсан хүмүүс. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн гэр бүлийн болон нэгэн цагт АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн, 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама нарын тангараг өргөх ёслолын үеэр ашиглаж байсан библи судар дээр зүүн гараа тавиад, баруун гараа өргөн “Доналд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан ивээх болтугай!” гэж эртнээс 35 англи үгээр хайрцаглаж хэвшсэн тангаргийн үгсийг хэллээ.
Ийнхүү Ерөнхийлөгч болчихно гэдэгт нь тэр бүр хүмүүс итгэлгүй байсан тэрбумтан Дональд Трамп албан ёсоор Америк гүрнийг удирдах ажилдаа орлоо.
Үүр цайж, ёслолын ажиллагаанд бэлэн болж, өвч “гоёл”-оо өмссөн Капитолын толгод дээр нарны анхны туяа туслаа.
Дональд Трамп, Меланиа Трамп нар Сент Жонсын сүмийг орхин Капитолын толгод руу бүрэн хамгаалалт дор алхлаа.
Найрал дуунд оролцох мөчөө хүүхдүүд тэсэн ядан хүлээж байна.
Телевизийнхэн тангараг өргөх ёслолыг дэлхий даяар шууд цацах бэлтгэлээ хэдийнэ хангажээ.
Энэ үеэр АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Цагаан ордныг орхин Капитол руу гарахаар бэлдэж байна. Явах цаг болжээ.
Трампыг дэмжигчид, тангараг өргөх ёслолыг үзэхээр хурсан олон хэдийнэ хөл гишгэх зайгүй болгожээ.
Энэ үеэр Вашингтоны гудамжаар ёслолын ажиллагааг эсэргүүцэгчид хэдийнэ үймүүлж эхэлсэн байв.
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч гэр бүлийн хамтаар “мангас” хэмээн цоллогдсон кадиллак машиндаа суун цуваагаар ёслолын ажиллагаа болох индрийг зүглэлээ.
Трампын тангараг өргөх ёслолын гэрч болохоор цугласан олон.
Агаараас авсан зураг. Хэвлэлүүд энэ зургийг Обамагийн тангараг өргөх ёслолын үүнтэй төстэй зурагтай харьцуулсан байлаа. 2013 онд энд илүү олон хүн цуглаж байжээ.
АНУ-ын 44, 45 дахь Ерөнхийлөгчид гэргий нарын хамтаар дурсгалын зураг татуулав.
Трампын зөвлөхүүд Келлиан Конвэй, Стив Баннон нар тун ч хөгжилтэй байна.
Эсэргүүцэгчид тайван жагсаал хийж байна.
Харин зарим газар дэггүй залуусын үйлдлийг хэв журам сахиулагчид таслан зогсоосоор.
Зарим үед эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын хооронд багахан мөргөлдөөн гарч байв.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер гэргийтэйгээ шинэ удирдагчийн тангараг өргөх ёслолд оролцохоор ордны хонгилоор алхаж явна.
Бороо шивэрч эхэллээ. Хувьтай хүн хур борооноор гэдэг үгийг америкчууд мэддэг болов уу.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, энэ улсын түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох шахсан Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар ч уригджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш эхнэрийн хамт.
Нэр хүндтэйгээр бууж байгаа Ерөнхийлөгч Барак Обама. Энэ мөчөөс эхлэн түүний нэрийг дурдахдаа сэтгүүлч нар Ерөнхийлөгч асан хэмээн мэдээлж байх болно.
Трампын охин үзэсгэлэнт Иванка Трамп.
Эцэст нь тангараг өргөх ёслолын эзэн өөрөө ордны хонгилоор өгсөн гарч ирэв.
Түүний нэрийг зарлах мөч.
Тангаргаа өргөхөөр Америкийн үе үеийн Ерөнхийлөгч нар нэрээ дуудуулан олны өмнө гарахдаа юун тухай боддог бол.
Доналд Трамп.
Юуны өмнө ард түмэн, хурсан олонд хандан үг хэллээ.
Улс орон, Ерөнхийлөгчийнхөө төлөө залбирч буй америкчууд
Жорж Буш, Барак Обама нар зочдын суудалд тухалжээ.
Доналд Трамп 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамаг индэрт урив.
Тангараг өргөхөд бэлэн болжээ. Меланиа Трамп библи судар барьсан харагдана.
Сүрлэг харагдаж байна.
Эхлээд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс тангараг өргөв.
Дараа нь Трампын ээлж ирэв. “Дональд Жон Трамп би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан ивээх болтугай!”
Дуучин, 16 настай Жеки Иванко АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд Ерөнхийлөгч Майк Пенс нарын өмнө төрийн сүлд дууллаа дуулав.
Дараа нь Ерөнхийлөгч асан Барак Обамаг хүндэтгэлтэйгээр үдэж өглөө. Тэрээр Эндрьюгийн цэргийн бааз руу хөөрлөө.
free music 50.31.8.179
http://www.iomoio.co.uk/bonus.php