Other Voices

Ц.Элбэгдорж: Монголгүйгээр торгоны зам байхгүй

News.mn 15,391 үзсэн2

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:


Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Монгол Улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд хавчуулагдан оршдог улс.

Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай. Мөн өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхаг бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа.

Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан.

Та бүхэн мэдэж байгаа. Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг. Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм.

Сэтгэгдэл (2)

  1. I simply want to tell you that I am very new to blogs and honestly enjoyed this page. More than likely I’m planning to bookmark your site . You certainly have perfect well written articles. Bless you for sharing your website.

Сэтгэгдэл үлдээх