Other Voices

Дараагийн Ерөнхий сайдын нэр нь ч, танхимын сайдууд нь ч тодорсон байна лээ

News.mn 7,502 үзсэн0

УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр:


Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Монгол Улс 15 Засгийн газрын нүүрийг үзсэн. Нэг Засгийн газрын ажилласан дундаж хугацаа хоёр жил хүрэхгүй байна. Засгийн газрын тогтворгүй байдал Монгол хөгжихгүй байгаагийн гол шалтгаан болсон.

Өнөөдөр Ардын нам 65 хүнтэй хэрнээ тэд засаглаж чадаж байна уу. Чадахгүй байна. Манай нам өнөөдөр парламентад 9 хүнтэй. Сөрөг хүчин хүчгүй байхаар олонх дотроо задардаг юм байна. Олонх дотор эсрэг хүчин үүсдэг юм байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард засгаа огцруулна гээд хорь гаруй хүн гарын үсэг зурчихсан байсан шүү дээ. Нэг гишүүний бланкан дээрх бичгийг би харж л байсан, нэрийг нь цохоод яахав.

Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялсан ч, ялагдсан ч Засгийн газраа огцруулна гээд дараагийн Ерөнхий сайдын нэр нь ч, танхимын сайдууд нь ч бас тодорсон байна лээ. Уг нь Монгол Улсын хувьд хэн дараагийн Ерөнхий сайд болох нь чухал биш засаг тогтвортой байх хэрэгтэй. Энэ зөвхөн намуудын асуудал биш, ард түмний асуудал болчихоод байна. Дээдэх нь гүйдлээ олохгүй бол доодох нь суудлаа олохгүй гэж үгтэй. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол бурхан багш Ерөнхий сайд болоод ч Монгол хөгжихгүй.

Сэтгэгдэл үлдээх