Post

Шинхуа л мөнгө гаргаж чадна гээд өдөр бүр ард түмний тархийг угаагаад байгааг би ойлгохгүй байна

Eagle.mn 11,068 үзсэн1

УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэн:


Миний мэдэхээр төмөр замыг барих эсэхээр маргалдсаар 12 жил алдлаа. Өмнө нь хувийн компанид 100 хувь өгөхөөр шийдвэрлэж байсан. Тэгж байгаад “УБТЗ”-ын эзэмшил байхаар ОХУ-тай гэрээ хийсэн. Дараа нь, монголчууд өөрсдөө эзэмшинэ, зөвхөн өргөн цариг байна гэсэн. Тэгсэн яасан, царигийн талаар бөөн хэрүүл. Тэгж будилж явсаар Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яг зөв голдирол руугаа орсон юм. Тэгэхэд төмөр замаа тавьчихъя, тэгээд төр эзэмшье, уурхайгаас нь тусгаарлая, урагшаа гаргах замаа нарийн царигтай болгоё зэргээр бодлогын зүйлүүдээ зөв чиглэлд оруулсан. Арай гэж зөв голдиролдоо орсон нь энэ.

Гэвч Засгийн газар солигдоод өмнөх Засгийн газрын үед төмөр зам хариуцаж байсан хүмүүс нь бөөн мөнгө идэж уусан болсон. Улмаар угаасаа явахгүй юм байна. Шинхуад өгөхгүй бол болохгүй юм байна. Тиймээс төмөр замаа ч, уурхайгаа ч Шинхуад өгье гээд л ярьж эхэлсэн. Хэн, ямар зорилгоор ийм юм хийгээд яваад байгааг би өнөөдрийг хүртэл ойлгохгүй байна. Гол нь төмөр замын бодлого зөв тийшээ явж байсан юм шүү. Харамсалтай нь энэ зөв бодлого дараагийн Засгийн газрын үед замхарчихсан. Тэгээд хамгийн их нүглийн юм эхэлсэн. Өнөөдөр ч энэ асуудлыг гүйцэлдүүлэх гээд явж байгаад харамсаж байна.

Одоогийн Засгийн газрыг Ч.Сайханбилэгийн хийсэн бүх нүглийг хаацайлах, хийж чадаагүйг нь гүйцэлдүүлэхээр гарч ирсэн юм уу л гэж харж байна. Ард түмэн ч ингэж харж байгаа байх. Хоёрдугаар асуудал нь “Бид мөнгөтэй юм чинь та нар хүлээж чадна. Та нар өлсгөлөн юм чинь гэрээг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн ганцхан баримт тулгачихаад суугаад байна. Хуучин манжийн бодлогыг Монголд бий болгож байгаа юм шиг. Би манжийн үед ямар байсныг мэдэхгүй л дээ. Ном зохиол уншиж байхад өлсгөөд, тарчлаагаад хаячихдаг. Тэгээд өөрөө гуйгаад очиход аргандаа оруулдаг тухай бичсэн байдаг. Үүн шиг л юм болох гээд байна.

Эхлээд 10 зоос гэхэд нь хаячихаад явдаг. Тэвчээр нь барагдтал хүлээлгээд сохор зоосоор өгье гэхээр авдаг тийм юм руу яваад байгаа юм шиг харагдаад байна. Үүнээс гарах ёстой. Шинхуа л мөнгө гаргаж, шийдвэрлэж чадна гээд өдөр бүр ард түмний тархийг угаагаад байгааг би ойлгохгүй байна. Жишээ нь, төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын газар шорооны ажил хийгдсэн гэж ойлгож байгаа.

Одоо тэгэхээр замаа угсраад тавих ажил үлдсэн. Үүнд хүмүүсийн бодоод байгаа шиг, төр засгийнхны айлгаад байгаа шиг тийм их мөнгө орохгүй шүү дээ. Дөрөвдүгээр ангийн хүүхэд хүртэл тооцоог нь бодоод гаргачих ажил үлдсэн гэсэн үг.

Гэтэл яагаад ард түмний тархийг угаагаад байна. 265 км төмөр зам тавихад хэчнээн дэр, хэчнээн тонн зам төмөр, бусад хэрэгсэл орох вэ гэдгийг нь тооцоод үзэхэд 70 сая ам.долларын тооцоо гарсан.

Сэтгэгдэл (1)

  1. I wish to show my appreciation to the writer just for bailing me out of this particular instance. Right after looking out throughout the online world and seeing advice which are not powerful, I figured my life was gone. Being alive devoid of the strategies to the difficulties you have resolved as a result of your article content is a critical case, and those which may have in a negative way damaged my entire career if I had not noticed your blog. Your personal capability and kindness in taking care of all the details was very useful. I am not sure what I would have done if I hadn’t discovered such a thing like this. I am able to at this point look forward to my future. Thanks so much for this specialized and results-oriented help. I will not be reluctant to recommend your web blog to any individual who will need care on this situation.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

Сэтгэгдэл үлдээх