Post

С.Дашдондог: Уг нь би МАХН-д 500 сая төгрөг өгсөн хүн шүү дээ

Medee.mn 4,966 үзсэн1

Худалдан авах ажиллагааны газрын дэд даргаар ажиллаж байсан С.Дашдондог:


Өнөөдөр Монголын нийгэмд хууль нь гууль болчихсон байна. Би өнөөдөр ажилдаа эргэж орж чадахгүй байгаадаа олон юм яриад байгаа юм биш л дээ. Шударга ёс болохгүй байна гэж ярьж байгаа. 2015 онд шүүх шийдэхдээ намайг ажил дээр минь буцааж тавь гэсэн тавьсангүй. Намын журмын нөхөр, миний дотны найз. Намайг яг томилдог албан тушаалтан байхгүй юу. Оюунбаатарын хувьд танил тал, намын нөхрийн хүрээнд биш яг өөрийнх нь эрхлэх ажлын хүрээнд намайг буцааж ажил дээр минь томилох ёстой, шүүх хууль бус гэдгийг нь тогтоож, шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болчихсон байхгүй юу. Уг нь би намд 500 сая төгрөг өгсөн хүн шүү дээ.

Улаан болон Тэрбишдагва нар надаас гуйсан. Нам улаан мөнгө байхгүй, чи туслаач гэж. Энхбаяр дарга Булган аймагт нам байгуулж өгөөч гээд хүсэлт тавьсны дагуу би нилээд их хүч чармайлт хийж байж байгуулсан. Тэр үед зарсан мөнгө ороогүй шүү. Би өчнөөн сая төгрөг зарцуулсан. Өвлийн хүйтэнд хөдөө сумдаар  ганц машинтай явах нь эрсдэлтэй байсан тул 2-3 машинтай бүхэл бүтэн багаар явж байж нам байгуулсан. Тэр зардал ороогүй. Надаас мөнгө гуйсан улсууд намайг харж үзээгүй. Хүний мөс гэдэг ёстой хөгийн болчихсон юм байна. Би гадаадад арваад жил байж байгаад ирсэн. Москвад худалдаа хариуцсан 1-р нарийн бичгийн дарга, консулаар ажиллаж байсан. Дараа нь Америкт 7 жил болсон. 2011 оны сүүлчээр эргэж ирэхэд Н.Энхбаяр дарга дуудаад хүсэлт таьсан. Тэгэхэд нь  би яахав   Ядарсан үед нь тусалъя гэж бодсон. Тэрнээс ашиг хонжоо хайгаагүй.

Энхбаяр дарга чинь Оюунбаатарыг томилсон хүн шүү дээ. Надаар мундагдуулахгүйгээр, Дашдондогоос хамаг мөнгийг нь аваад сонгуульд ашигласан. Нам УИХ-д бүлэг байгуулах, засаг барих, чамайг УИХ-ын гишүүн, шадар сайд болоход энэ хүний мөнгө их үүрэг гүйцэтгэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь оруул гэх ёстой, үүрэгтэй байсан. Тэгэх ч болов уу гэж хүн бүр хүлээж байсан. Гэтэл Энхбаяр, Оюунбаатар нар тэгээгүй. Гэтэл УИХ-ын гишүүний жагсаалтынхаа мөнгийг төлөөгүй Баянсэлэнгэ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилгын сайд, УИХ-ын байнгын хорооны дарга, УИХ дахь намын бүлгийн дэд дарга гээд тав зургаан давхар дээлтэй байлаа. МАХН УИХ-ын сонгуульд засаг хамтарч барих хэмжээний ялалт байгуулахад би томоохон хувь нэмэр оруулсан. Өөрөөсөө ингэж их мөнгө гаргасан хүн нэг ч байхгүй. Улаан, Тэрбишдагвад ч байхгүй шүү дээ. Хүн хоёр зүйлийг гээж болохгүй гэж би боддог. Ёс суртахуун, хүний мөс чанар. Энийгээ л гээчихвэл адгуустай дүйж очих байхгүй юу. Энэ хүмүүс шүүхээс ажилд нь буцааж томил гээд шийдээд байхад надаар гуйлгах хэрэггүй шүү дээ. Би энэ хүмүүсийн мөс чанар, ёс суртахуунд нь найдсан. Гэхдээ би гуйхгүй. Миний өгсөн 550 сая төгрөгийн баримтууд энэ зузаан шүүхийн бичиг баримт шиг байж байгаа (үзүүлэв.сурв). Их мөнгө шүү. МАХН-ын санхүүгийн тамгатай, тооцоо нийлсэн гарын үсэгтэй акт. Ийм бодитой хувь нэмэр үзүүлчихээд байгаа хүнээ намын дарга нь мартвал ёс суртахуунгүй, хүний мөсгүй  л байна гэсэн үг шүү дээ. Оюунбаатар нь ч бай, Энхбаяр нь ч бай.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх