Hot Topic + Experts

УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нарт холбогдох хэрэг удахгүй шүүхэд шилжих бололтой

Н.Эрдэнэ 17,373 үзсэн3

2015 оноос хойш олны анхаарлын төвд байсаар буй хэрэг бол Ухаа Худаг-Гашуунсухайтын чиглэлд 267 км төмөр зам тавих төслийн хөрөнгөөс онц их хэмжээгээр залилж, завшсан хэрэг юм. УИХ-ын сонгуулийн өмнө хэсэгтээ нийгэмд шуугиан дагуулж байгаад өнөөдрийг хүртэл сураг алдраад байсан уг хэрэг дахин олны анхааралд орох нь.

“Монголын төмөр зам” компанийн барьж байгуулах төмөр замын хөрөнгөөс завшиж, угаасан гэгдэх энэ хэрэгт БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” хэмээх хуурамч компанийн захирлаар ажилладаг Ли Жонг Ёлыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг нь сунгаж, бусад холбогдогчид бүгд батлан даалтад гараад байгаа юм. Тэгвэл Ли Жонг Ёлыг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд дуусах ба үргэлжлүүлэн хорих эсхүл батлан даалтад гаргахыг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.

Үүний зэрэгцээ төмөр зам тавих төслийн хөрөнгөөс онц их хэмжээгээр залилж, завшсан, Хонконгоор дамжуулан угаасан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжиж магадгүй болжээ.

Хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АТГ-аас Прокурорын байгууллагад шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл удахгүй хэрэг, яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжих бололтой.

Мөн энэ хэрэгт сэжигтнээр татагдсан ч хил давж зугатсан “Либертни Партнерс”-ын захирал Ч.Ганбат, МТЗ ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг одоог хүртэл Интерполоор эрэн сурвалжилсаар байгаа юм.

Сэтгэгдэл (3)

  1. I got what you mean, thanks for posting. Woh I am delighted to find this website through google.

    http://www.iomoio.co.uk/bonus.php

  2. I would like to consider the chance of saying thanks to you for that professional guidance I have continually enjoyed viewing your site. I’m looking forward to the actual commencement of my school research and the general groundwork would never have been complete without surfing your web site. If I might be of any assistance to others, I will be thankful to help by way of what I have gained from here.

    http://www.iomoio.net

  3. I just want to say I am newbie to blogs and seriously enjoyed this website. Almost certainly I’m going to bookmark your blog post . You absolutely have superb articles. Kudos for sharing with us your website.

Сэтгэгдэл үлдээх