Other Voices

Б.Содномдаржааг үнэн худал хэлүүлдэг аппаратад суулгаж, үнэн хэлэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг

Medee.mn 37,001 үзсэн4

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр:


Одоо би ханийгаа л гаргаж авмаар байна. Худал, хилс хэргээр миний ханийг яллачихлаа. Тиймээс ард түмнээсээ тусламж хүсэж, ханийгаа л гаргаж авмаар байна. Хүүхдүүд минь орой бүр аавыгаа нэхэж байна. Эхнээсээ өвчин ороогоод, нэг нь өвддөг байсан бол дөрвүүлээ өвдөж байна. Шөнө болгон хүүхдүүд минь уйлагнаж сэрэхийг хараад сэтгэл өвдөж байна. Нөгөө муухай хүмүүс нь шоронд тамлаад байгаа юм болов уу гэж бодогддог.

Нөхрийг минь шоронд тамалдаг л байх. Нэг удаа очиход маань үнэн худал хэлүүлдэг аппаратад суулгасан, зүүн гар мэдээгүй болсон гэж байсан. Тэр нь тэгээд яадаг юм бэ гэхэд үнэн хэлэхээр нь тог цохиулдаг гэж байсан.

Тэгсэн ингэсэн гэдгээ хэл гээд би тэгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэр муухай газартаа хүний нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Энэ хэргээс болж миний дөрвөн хүүхэд хэлмэгдэж, энд эцэггүй тарчилж байна. Би ч энд хэлмэгдэж байна. Ар гэрийн бүх хүн сэтгэлзүйн дарамттай, маш хэцүү байна.

Сэтгэгдэл (4)

  1. I simply want to tell you that I’m newbie to blogging and honestly savored your web blog. Probably I’m likely to bookmark your blog post . You definitely have good articles. With thanks for sharing with us your website.

  2. Prescriptions Medications Online Zithromax Bleeding Gums Ceftin cheapest cialis Elocon Legally Mastercard Accepted Viagra Cialis Et Levitra

Сэтгэгдэл үлдээх