Post

Л.Болд: Үндсэн хуулийн шийдлүүдийг эрж хайх үйл явц дардан байгаагүй

Politik.mn 2,362 үзсэн1

УИХ-ын гишүүн Л.Болд:


Нухацтай бодох шаардлага, шийдвэрлэх цаг мөч, эгзэгтэй нөхцөл байдалд монгол хүн, монголчууд оюун ухаанаа дайчлан газар нутаг, тусгаар тогтнолын тугийн дор нэгдэж чаддагийг тэр үед болсон олон үйл явдал, түүний дотор Ардчилсан Үндсэн хуулийг бүтээн туурвиж, батлан мөрдөж эхэлсэн түүх харуулсан юм. Тэр үед би 31-тэй залуухан явжээ.

Агуу үйл хэргийн тогоон дотор буцалж өмнөх болон одоо цагийнхаа улс төрийн эрхмүүдтэй мөр зэрэгцэн цэц булаалдаж төрийн эрдэм ухааны зах зухаас эмтэлж байснаа их хувь тавилан гэж бодож явдаг. Тэр цаг үеийн уур амьсгал, хамтын ажиллагааны түүхийг монголчууд цаг үргэлж санаж явах учиртай.

Нэг сая орчим иргэнээс санал ирж байсан. Нийгмийн бүх давхаргынхан, улстөрчид, нийгэм, эдийн засаг, хуулийнхан төдийгүй спорт, урлаг, соёлынхон гээд бүгд оролцсон. Малчин, тариачин, цэргийнхэн ч байсан.

Тэр бүү хэл хүний амь насаар дэнчин тавьж боссон хууль байлаа.

 Миний урд сууж байсан Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, генерал Мөнхдорж гэнэт ухаан алдаад, тусламж авч чадалгүй Үндсэн хуулийнхаа мөнхийн манаанд гарахаар одсон доо. Алдарт хоёр Мөнх аварга босон суун ажиллах дуртайгаа илэрхийлж, гадуур гүйх ажлыг хийхээс татгалзахгүйгээ илэрхийлээд л, бидний монголчууд шуурхай ухаан ур нийлүүлж ажилласан цаг мөчүүд байв.

Шийдлийг эрж хайх үйл явц дардан байгаагүй. Гал гарсан маргаан, мэтгэлцээн бишгүй л нэг өрнөж байв. Сүлдний загварын талаарх хэлэлцүүлэгт яруу найрагч Сүрэнжав гуай, зураач Тэнгисболд хоёр барьцалдаж авах шахсаныг санаж байна. Инээдэмтэй ч гэх юм уу, хоржоонтой гэмээр асуудлууд ч орж ирдэг байлаа. Хоёр эхнэртэй байж болох асуудал яригдаж, хэлэлцэгдэж байсан. Хөндөж яриагүй асуудал, сэдэв бараг байхгүй дээ. Үнэхээр амин асуудлаа гайхалтай сайн хэлэлцэж шийдвэрлэсэн түүх юм шүү.

Сэтгэгдэл (1)

  1. I just want to mention I’m newbie to weblog and certainly enjoyed you’re web page. Almost certainly I’m likely to bookmark your blog post . You actually have fantastic articles and reviews. Regards for revealing your blog.

Сэтгэгдэл үлдээх