Other Voices

П.Сэргэлэн: АН-ын сайд нар морио уядаг л байсан, би яагаад болохгүй гэж

Medee.mn 2,172 үзсэн1

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-АН-ын сайд нар морио уядаг л  байсан, би яагаад болохгүй гэж. Монгол хүн байна даа, морио уялгүй яахав. Г.Батхүү, Н.Бат-Эрдэнэ нар морио уяад л, сайдаа хийгээд л байсан. Тэр үед дуугүй л байдаг байсан.

Морио уяад ажлаа хийхгүй яваад байна гэж байхгүй дээ. Манай төрсөн дүү миний морьдыг  маань уядаг юм. Дүү маань уяад л, би хажуугаар нь  бусад ажлыг нь амжуулдаг гэсэн үг. Гэхдээ яахав, цаг завтай үедээ сайд болсон хэдий ч уяагаа эргэлгүй яахав. Амралтаа аваад морин дээрээ хэсэг очиж болно. Гэхдээ би найман сард сайд болсноосоо хойш адуун дээрээ нэг ч удаа очоогүй.

Ямар ч зав гарахгүй юм. Манай адуу энэ Өлзийт хороололд байгаа. Дөрвөн сарын хугацаанд Өлзийт хороолол руу ганц ч удаа очоогүй. Манай дүү нар гайхаад л байгаа юм. “Манай ах төрөл арилжчихсаан” гээд. Үндсэндээ төрийн энэ  их ажлын хажуугаар  хуучин шигээ морь уяад явна гэдэг худлаа юм байна. Миний төрсөн дүү, ах нар маань малчид болохоор адуугаа маллаад, аж төрж байгаа.

Сэтгэгдэл үлдээх