Other Voices

Х.Тэмүүжин: Өмхий байна гээд хошногоо тайрч болдоггүй

News.mn 1,406 үзсэн1

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:

-Өмхий байна гээд хошногоо тайрч болдоггүй гэдэг. АН-ыг муухай харагдуулж байгаа хэсгээ коммунист аргаар хүч түрэн хасах, хөөх гэвэл хүчирхийлэл хүчирхийлэлтэйгээ л тулна. Хүчээр шийднэ гэвэл эцэстээ намаа хагалж бутлаад улс төр дэх орон зайгаа алдахад ч хүрч мэднэ. Энэ бол манай намын зовлон. АН улс төрд хүчтэй байх ёстой, гэхдээ бурууд биш зөвд хүчтэй байх ёстой юм.

АН-ын мөн чанарт нийгмийг өөрчилж, шинэчлэх эрч хүч байдаг. АН шинэ, зөв зүйлийг сэдэж хийхдээ үнэхээр дотоод эрч хүчтэй нам. Ардын намаас бол тийм зүйл гарахгүй. МАН нийгмийг аль болох дөмбийлгөж, баглаад, шинэ зүйлийг татаж унагаад, хуучин зүйлээ буцааж сэргээгээд цаг хугацааг ухраачихдаг хүмүүс. Гэтэл АН-д зоримог шийдэмгий хийж, өөрчлөх ёстой гэсэн дэвшилттэй бодлого, үзэл санаа байдаг боловч харамсалтай нь эхлүүлсэнээ дуусгаж чаддаггүй муу зуршилтай. Өөр хоорондоо сандал ширээгээ булаацалдаж зодолдоод сонгогч олон нийтэд “Засаглаж чаддаггүй” гэж үнэлэгдээд унадаг түүхтэй. Сургамжтай түүх, алдаа, оноо бидэнд байна. АН энэ алдаагаа засч, шинэчлэгдэх хэрэгтэй. Харин АН задарч, хуваагдан, хүчгүй болох юм бол шинэ, зөв зүйлийг санаачлагч, хүний эрхийг хамгаалагч, баялаг бүтээгчдээ дэмжигч гэх хүч энэ улсад үгүй болох аюул байна. Тиймээс залуучуудын хэлээд байгаачлан фракцаараа намыг хувьчлаад авчихдаг, дов болгон дээрээ ван, ханлиг болчихдог, намын дотоодод феодол маягийн ёс тогтоочихсон хүмүүсийг тэр ёстой нь цуг өөрчлөх ёстой. Өөрчлөхгүй бол төрд тогтоож буй МАН-ын төрийн албыг хаа гуяар нь салгаж зардаг, төлсөн төлбөрөөр нь албан тушаалд хуваарилдаг, авсан эрх мэдлээрээ дамжуулж хөрөнгөждөг авлигын галзуурлыг яаж зогсоож, өөрчилж чадах билээ.

Сэтгэгдэл (1)

  1. Real informative and wonderful anatomical structure of content, now that’s user friendly (:.

    http://www.strategyboardgames.co.uk/clans-caledonia-game-review/

Сэтгэгдэл үлдээх