Other Voices

“Уучлаарай би буруу шийджээ” гээд огцроод явчих ёстой

Өдрийн сонин 2,102 үзсэн10

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тэртэй тэргүй ойлгомжтой байгаа. Засгийн газар байгуулагдаад хугацаа алдалгүй шуурхай ажиллах хэрэгтэй байсан юм. Он гараад зээлжих зэрэглэл нэг алхмаар ухарлаа. Дэндүү удаан, асуудлыг дор нь шийдэж чаддаггүйгээс болж байдал дордож байгаа. Бүх юмыг төгс төгөлдөр болгох гэж харсаар байгаад хамаг цагаа алдаж байна. Бүр нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болчихлоо. Асуудлыг зоригтой шийд. Үр дүн гарга. Үр дүн гарахгүй бол “Уучлаарай би буруу шийджээ” гээд огцроод явчих ёстой. Тэгэхгүйгээр өөх ч биш булчирхай ч биш үлбийгээд яваад байж болохгүй л дээ.

Сэтгэгдэл үлдээх