Post

Иргэн О эхнэр хүүхдүүдтэйгээ угаартаж нас барсан галын хэргийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулж дахин сөхжээ

Medee.mn 24,873 үзсэн1

Medee.mn: С.Зоригийн хэрэгтэй холбоотой гэх 4 хүн амиа алдсан галын хэргийн мөрөөр…


Дуудлагын дагуу Онцгой байдлын гал унтраах 81 дүгээр ангийн гуравдугаар салааны даргын үүрэг гүйцтэтгэгч Б.Ганбаатар даргатай салаа, хоёр жолоочтой, аврагч гал сөнөөгч таван хүний хамтаар хүрэлцэн очиж гал түймрийг унтраасан байна. Улмаар иргэн О эхнэр хоёр хүүхдийн хамтаар угаартаж нас барсан нь тодорхой болжээ.

Орон нутгийн гэрчүүдийн хэлж буйгаар, хэрэг гардаг өдөр иргэн О-ийн эхнэр М-ийн төрсөн өдөр болсон аж. Оройн 22:00 цагийн орчимд иргэн О нь хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж ирэн, хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай унтсан нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын нотломжид дурдсан байна.

Тухайн үед шатаж нас барсан иргэн О-ийн ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-ийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан аж.

2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Эрдэнэт хотоос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг баривчилсан байдаг. Үүнээс хоёр сарын дараа уг галын хэргийг дахин сөхөж, шатаж нас барсан иргэн О-ийн эгч Хишгээг хуулийн байгууллагаас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй хамаатуулан хохирогчоор дууджээ. Улмаар өнгөрсөн 2016 оны 12-р сарын 27-нд болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх шүүх хуралд хохирогчоор оролцуулсан гэх мэдээлэл бий.

Мөн иргэн О-ийн гэрт гарсан гал нь гадны нөлөөтэй төдийгүй С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэгдэх шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар өмнө үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах зорилгоор галдан шатаасан хэмээжээ.

Ийнхүү 2006 онд гарсан галын хэргийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбох болсон шалтгаан нь нас барсан Б.Отгонбаатар гэгч нэр бүхий улс төрч агсны хувийн бие хамгаалагч байсных аж.

Сэтгэгдэл (1)

Сэтгэгдэл үлдээх