America/Europe

Флоридагийн нисэх буудалд халдлага гарч хүний амь эрсэдлээ

Н.Төгсмандал 20,410 үзсэн15

Америкт шинэ он гараад удаагүй байхад буун дуу хадаж хүний амь нас эрсэдсэн халдлага үйлдэгджээ. Өчигдөр АНУ-ын Флоридагийн Форт Лодердэйлийн олон улсын нисэх буудалд Эстебьян Сантьяго гэгч 26 настай этгээд гар буугаар буудаж таван хүний амийг хороож, арав гаруй хүн хүнд шархадсан байна.  Халдлага үйлдэгч нь Аляска мужаас Флорида руу нисэж ирсэн бөгөөд онгоцны буудалд буугаад удаагүй байхдаа ийн халдлага үйлджээ. Тэрээр Аляскийн үндэсний хамгаалалтын албанд ажиллаж байсан бөгөөд Иракийн дайнд оролцож, гавьяа байгуулсан тул шагнагдаж байсан бэлтгэл офицер байжээ.

Халдлага үйлдэгч этгээдийг ганцаараа байсан хэмээн баттай тогтоосон бөгөөд сумаа дууссаны дараа баривчлагдсан байна.  Цагдаа, тусгай хүчнийхэн ирж Сантьяготой буудалцсаныг гэрчүүд баталж байгаа аж. Гэрчүүдийн хэлснээр Сантьяго ариун цэврийн өрөөнд ороод цүнх үүрч хоёр гартаа гар буу барьж гарч ирсэн гэнэ. Гэрчүүдийн үнэн бол Сантьяго халдлагыг эртнээс төлөвлөсөн бололтой. Одоогоор халдлагын шалтгааныг тогтоож амжаагүй байна.

Энэ явдалтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Бараз Обама олон нийтэд хандан үг хэлсэн байна.

 170106140757-03-ft-lauderdale-airport-shooting-0106-exlarge-169 170106142529-03-ft-lauderdale-shooting-victim-exlarge-169 170106151537-06-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106152339-08-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106160349-10-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106160351-11-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106160353-12-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106160354-13-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106160356-14-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106163405-15-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106163407-16-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169 170106163410-18-ft-lauderdale-shooting-0106-exlarge-169

Сэтгэгдэл үлдээх

Website Protected by Spam Master