Post

Ерөнхий сайд гоморхсон уу?

С.Бат 4,805 үзсэн2

Сүүлийн үед УИХ-ын дарга дэлхийгээр нэг хэсэж зээл тусламж гуйсаар явааг монголчууд харж байгаа. Үнэндээ энэ нь Ерөнхий сайдын хийх ёстой ажил гэдгийг олон хүн хэлж байна. Парламентын спикерийн айлчилсан зарим орны удирдлагаас ч энэ санааг сануулж байсан тохиолдол гарсан. Тэгвэл урдуур нь орж ажлыг нь хийгээд байгаа спикерт гоморхов уу, сүүлийн үед Ерөнхий сайд маань олны өмнө ховорхон гарч ирэх болов. За тэгээд гүйцэтгэх засаглалын тэргүүнийхээ урдуур орж ажил амжуулах гээд байдаг зан өнгөрсөн парламентын үеэс ч эхтэй гэж хэлж болох л доо.

Хийгүй төрийн түшээ болж төлөвшиж мэдэх залуу улстөрч гэж дүгнэх нэгэн байх боловч заримдаа Ерөнхий сайд маань сэтгэлийн хөдөлгөөнөө үйл хөдлөл, үг хэлээрээ илэрхийлчихээд байх болсон. Тэгээд л намын дарга, парламентын спикертээ тунирхаад Засгийн газрынхаа хуралдаанаас өөр газарт харагдах нь цөөрчихөв үү дээ. Ерөнхий сайдынхаа нэгэн томоогүй гэмээр төрх бүхий гэрэл зургийг хүргэж байна.

mpa-photo-1944 mpa-photo-19441

Сэтгэгдэл (2)

  1. Pretty component of content. I simply stumbled upon your website and in accession capital to claim that I acquire actually enjoyed account your blog posts. Any way I will be subscribing on your augment or even I success you access constantly rapidly.

    http://www.emp3z.co.uk

  2. Exactly what I was looking for, thanks for posting.

    http://www.iomoio.net

Сэтгэгдэл үлдээх