Breaking

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Politik.mn 793 үзсэн0

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар олны анхаарлыг ихээр татаад байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх гэсэн томьёоллоор хэлэлцлээ. Гишүүдийн санал, дүгнэлтийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 86 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл үлдээх