Breaking

М.Энхболд Япон улсыг зорино

С.Цэнгэл 1,415 үзсэн0

УИХ-ын дарга М.Энхболд хоёрдугаар сард Япон улсад ажлын айчлал хийхээр болжээ. Оны өмнөхөн ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Арабын Вант улс, Кувейт улсуудаар айлчлаад ирсэн спикер энэ удаа арлын орныг зорих аж. Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд Японоос хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэх боломжтойг илэрхийлсэн тухай хэвлэлүүдээр мэдээлэгдсэн. Тиймээс ч М.Энхболдын айлчлалын үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэх талаар санал солилцохын зэрэгцээ Япон улсаас авах зээл, тусламжийн талаар ярилцана гэсэн мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх